loader
12-р сард болох ЭЕШ-д бүрэн дунд гэрчилгээтэй хэн ч орж болно

12-р сард болох ЭЕШ-д бүрэн дунд гэрчилгээтэй хэн ч орж болно

Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болж байгааг Боловсролын үнэлгээний төвөөс танилцуулсан. Энэ талаар тус төвийн захирал Л.Ганбат “Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болохоор өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна.

Хоёр дахь шалгалтыг арванхоёрдугаар сард зохион байгуулна.

Үүнтэй уялдуулан оюутан элсүүлэх журамд өөрчлөлт оруулах болно. Өөрөөр хэлбэл, нэмэлтээр арванхоёрдугаар сард элсэлтийн шалгалт авдаг болсноор их, дээд сургуулиуд өвлийн элсэлт авдаг систем рүү орж байгаа юм. Мөн ЭЕШ-ын журамд бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүн хамрагдана гэх заалт бий. Арванхоёрдугаар сард зохион байгуулагдах шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард болсон ЭЕШ-д орж чадаагүй бүрэн дунд боловсролын гэрчилгээг авсан хэн ч хамрагдах боломжтой. Энэ оны арванхоёрдугаар сард болох ЭЕШ-ын бүртгэлийн талаар тухайн үед нь мэдээлнэ” гэлээ.

Мөн тэрбээр, олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох боломжтой болж байна гэсэн юм.

Б.УНДРАМ  /News.mn\ 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна

Өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Ховд аймгийн Үенч, Булган сумдад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УОК, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд бол

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР 16 ШҮҮГЧ ШИНЭЭР ТОМИЛОВ

Шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн шинээр томилогдсоноос хойш анхны шүүгчийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сарын 8-н

Өнөөдөр МАН-ын бүлэг 11.00 цагаас хуралдах бол АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдана

Өнөөдөр МАН-ын бүлэг 11.00 цагаас хуралдах бол АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдаж аж. Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.