loader
Жорж Мэйсоны Их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ

Жорж Мэйсоны Их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Жорж Мэйсоны Их сургуулийн Дэд ерөнхийлөгч бөгөөд Тамгын газрын дарга Кеннет Волш-той уулзаж, тус сургуулийн хотхонтой танилцав. 


Юуны өмнө Элчин сайд Жорж Мэйсоны Их сургуулийн удирдлагад Монгол Улсын Шинжлэх Ухаан Техникийн Их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсонд талархал илэрхийлж, цаашид энэхүү хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замын талаар ярилцав. Мөн талууд тус сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх, 3+2 бакалавр+магистрийн хөтөлбөрт монгол оюутнуудыг хамруулах асуудлыг ажил хэрэг болгохоор тохиролцов.


Энэ жил Жорж Мэйсоны Их сургууль үүсгэн байгуулагдсаны  50 жилийн ой тохиож байгаа бөгөөд Виржиниа мужийн Фэйрфакс, Арлингтон дүүрэг, Манасас хот болон БНСУ-ын Инчон хотод гэсэн 4 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж, нийт 40,000 гаруй оюутныг сургаж байна. Үүнээс 4000 гаруй нь гадаадын оюутан байгаа ажээ. 




foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шадар сайд С.Амарсайхан: Өнгөрсөн жил барилсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төсөлд үзүүрлэсэн бөхөд цол олгодог болох өөрчлөлтийг тусгажээ. Тодруулбал, тав

Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал

Энэ оны тавдугаар сарын 1-нээс 16 ба түүнээс дээш насны бүх иргэддээ таван жилийн хугацаатай тоон гарын үсгийг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 265 мянга гаруй иргэнд иргэний үнэмлэх д

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурав дахь өдрөө үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурав дахь өдрөө үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байнаМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгө