loader
Сармагчны цэцэг өвчний эсрэг хяналт авах удирдамж Их Британид гаргажээ

Сармагчны цэцэг өвчний эсрэг хяналт авах удирдамж Их Британид гаргажээ

Их Британийн эрүүл мэндийн байгууллагууд сармагчны цэцэг өвчний тархалтыг хяналтад авах шинэ удирдамж гаргажээ. 


Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг болон Шотланд, Уэльс, Умард Ирландын холбогдох газруудаас гаргасан удирдамжид халдварын тархалтыг хяналтад авах, нэмж тархахаас урьдчилан сэргийлэх талаарх эмнэлгийн ажилтнууд, олон нийтэд зориулсан арга хэмжээнүүдийг тодорхойлсон байна.


Албан ёсны хамгийн сүүлийн мэдээллээр, Их Британид халдварын 100 гаруй тохиолдол батлагджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдээлснээр, эндемик бус 23 оронд 257 тохиолдол батлагдаж, 120 сэжигтэй тохиолдол илэрсэн байна.


Шинэ удирдамжид сармагчны цэцгээр халдварлан шинж тэмдэг илэрч байгаа үедээ бэлгийн харьцаанд орохоос зайлсхийхийг зөвлөжээ. “Хэдийгээр сармагчны цэцэг бэлгийн замаар дамждаг гэх нотолгоо одоогоор байхгүй ч халдвар авснаас хойш найман долоо хоногийн турш бэлгэвч хэрэглэхийг урьдчилан сэргийлэх үүднээс зөвлөсөн бөгөөд шинэ мэдээлэл гарсан даруйд зөвлөмжийг шинэчилнэ” гэж Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг мэдээлжээ.


Мөн халдвар авсан байх магадлалтай хүмүүс, батлагдсан тохиолдлуудад биеийн байдал нь сайн байгаа тохиолдолд гэртээ тусгаарлагдахыг зөвлөсөн байна. Харин ойрын хавьтлуудын эрсдэлийг үнэлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 21 хоног тусгаарлагдана.


Түүнчлэн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад батлагдсан тохиолдлуудтай ажиллахдаа хувийн хамгаалах хэрэгсэл, хувцас өмсөхийг зөвлөжээ. Даваа гарагт Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг салхин цэцгийн 20 мянга гаруй тун вакцин худалдаж авснаа мэдэгдсэн байна. Уг вакциныг сармагчны цэцгээр халдварласан хүмүүсийн ойрын хавьтлуудад шинж тэмдэг илрэх, хүндээр өвчлөх эрсдэлийг нь бууруулах зорилгоор санал болгоно.


Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн ахлах зөвлөх Рут Милтоны хэлснээр, сармагчны цэцэг өвчний тухай шинэ удирдамж нь гэртээ хэрхэн аюулгүй тусгаарлагдах, бусдад дамжих эрсдэлийг бууруулах зэрэг чухал арга хэмжээнүүдийг тусгажээ. “Сармагчны цэцгээр халдварласан хүнтэй хүрэлцсэн тохиолдолд халдвар дамжих эрсдэл хамгийн өндөр байгаа тул нийт хүн амд учрах эрсдэлийн хувьд бага хэвээр байна” гэж тэрбээр хэлсэн байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цагдаа гэж худал хэлж гурван сурагчийг хулгайлахыг завджээ

Энэ сарын 7-ны 16 цагийн орчимд ЕБС-ийн гурван сурагчийг сургууль дээрээ байхад нь Налайх дүүргийн харьяат 16 настай А гэгч нь өөрийгөө цагдаагийн ажилтан гэж танилцуулж, хэлтэс дээр аваачин мэдүүлэг

Наадмын хуулийг зургаадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.05.30/ хуралдаж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн төслийн талаар хэлэлцлээ.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын тухай болон Дэг

Г.Ариунбуян: 16 настай охиныг уулнаас буулгасан

Дархан-Уул аймаг 16 настай охин Б арваннэгдүгээр сарын 4-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон юм.