loader
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч тамирчны тангараг өргөх ёслол болно

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч тамирчны тангараг өргөх ёслол болно

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчны тангараг өргөх ёслол дугаар сарын 22-ны 11.00 цагт Спортын төв ордны А зааланд болно.


“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадмын мөчлөгт бэлтгэгдэх үндэсний шигшээ багийг 2022 оны 01дүгээр сарын 17-ны Ерөнхий сайдын 04 дүгээр журмын дагуу Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттай зохион байгуулсан юм. Ингээд спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин нийт 234 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний шигшээ багийг бүрдүүлээд байгаа билээ. Энэхүү шинээр байгуулсан Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ тус тангараг өргөх ёслолд оролцоно.


Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлжЖүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин,  ОУХМ Батхуягын  Гончигсүрэн, Боксын ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Монхорын Намуун, Пара пауэрлифтингийн ҮШБ-ийн тамирчин, хөдөлмөрийнбаатар, МУГТ Энхбаярын Содномпилжээ, Пара байт харвааны ҮШБ-ийн тамирчин, СМ Дэмбэрэлийн Сэлэнгээ тангараг өргөнө.


Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж Боксын ҮШБ дасгалжуулагч О.БатхүүБайт харвааны ҮШБ-ийн дасгалжуулагч Ч.МөнхцэцэгТаеквондогийн ҮШБ-ийн дасгалжуулагч Т.ЛхагвадоржПара жүдо бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар тангараг өргөх юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЕХ эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай санамж бичиг Азербайжантай байгуулав

Азербайжан, Европын Холбоо /ЕХ/ Эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичигт даваа гарагт гарын үсэг зурлаа. Баримт бичигт Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев,

"Азийн хүүхдүүд -2022” VII наадмын анхны мөнгө, хүрэл медальтан тодорлоо

"Азийн хүүхдүүд -2022" олон улсын спортын VII наадамд оролцож байгаа Монголын өсвөрийн баг тамирчдын медалийн салхийг хагалж жүдочид мөнгө, хүрэл медаль хүртлээ.Тодруулбал, ОХУ-ын Владивосток хотноо б

Өнгөрсөн 7 хоногт нүүрс тээврийн 3 721 автомашин хил нэвтэрчээ

Монгол Улсын хилээр өнгөрсөн 7 хоногт нүүрс тээврийн нийт 3 721 автомашин хил нэвтэрчээ. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор энэ оны 7 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нүүрс тээврийн 2 181 автомашин, Ханг