loader
Улаанбаатар хотод 18-20 хэм дулаан, бороотой

Улаанбаатар хотод 18-20 хэм дулаан, бороотой

2022 оны долдугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ.  Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦУОШГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Путины “тархи” Александр Дугин гэж хэн бэ?

Фашист үзэл бодлоороо алдартай, Оросын улс төрийн гүн ухаантан, шинжээч, стратегич Александр Гелевич Дугин нь 1962 онд Москва хотноо төрсөн. Түүний аав Гелий Александрович Дугин нь ЗХУ-ын цэргийн тагнуулын хурандаа генерал бол ээж Галина нь анагаах ухааны доктор хүн байжээ. Аав нь түүнийг гурван настай байхад гэр бүлээ орхисон боловч хүүгийнхээ сайн сайхны төлөө эрх баригчидтай холбоотой асуудлуудаас нь ангижруулж тусалдаг байв.

МАРГААШНААС ДАРААХ БАЙРЛАЛД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн төв магистраль шугам, дулааны тоноглолд засвар үйлчилгээ хийнэ. Хаалт арматур солих, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нягтын шахалт,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Архивын шинэ сан хөмрөг бүрдүүлэх, цахим архивыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

“Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд 30,000 орчим төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн 80,000 гаруй а