loader
ХЭРЛЭН ГОЛД НЭГ ИРГЭН ЖИВЖ, АМИА АЛДЖЭЭ

ХЭРЛЭН ГОЛД НЭГ ИРГЭН ЖИВЖ, АМИА АЛДЖЭЭ

Хэрлэн голд нэг иргэн живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна. 

Тодруулбал, Нийслэлийн Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо, Долдугаар худаг гэдэг газарт гэр бүлийн 20 хүн аялж явснаас нэг том хүн Хэрлэн голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг өчигдрийн 08:05 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна.

Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 21 км замыг туулан 08:48 цагт очиж Багануур дүүргийн харьяат иргэнийг Хэрлэн голын усаар 30 км завиар урсаж, найман удаа шумбаж, голын эргээр 26 км явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Тухайн өдрийн 19:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 15 км зайд Төв аймгийн Баяндэлгэр сумын Мэлз хайрхан гэдэг газраас цогцсыг олж гарган Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид 20:40 цагт шилжүүлэн өгсөн байна.

Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ:

  • гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
  • бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
  • тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна

“Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 19-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Ачааны машины замын хөдөлгөөнд оролцох түр зөвшөөрлийг цахимаар авдаг боллоо

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо. Түр зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь www.smartcar.

Шүгэл үлээгчийг хамгаалах үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2022.10.07) Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг талаар ярилцаж, санал солилцов.