loader
Хоёрдугаар улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй

Хоёрдугаар улирлын НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй

Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм.

Энэ удаад 2022 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө  системд  бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

2022 оны I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм. Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн, 0.3% буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш дүнтэй урамшуулал авчээ.

НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын хэмжээнд энэ сарын 06-ны байдлаар 153,074 тн шатахууны нөөцтэй байна

Улсын хэмжээнд энэ сарын 06-ны байдлаар 153,074 тн шатахууны нөөцтэй байна.Үүнээс А-80 автобензин 12,104 тн, АИ-92 автобензин 48,041 тн, АИ-95 автобензин 6,342 тн, ДТ 81,597 тн буюу АИ-92 автобензиний

АИ-92 автобензиний 25 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар 119,364 тн шатахууны нөөцтэй байна.Үүнээс А-80 автобензин 7,533 тн буюу 45, АИ-92 автобензин 33,437 тн буюу 25, АИ-95 автобензин 4,691 тн буюу 35 хоног, ДТ 71,6

АНУ-Д “ХАР ЗУЛ САР” БОЛЖ БАЙНА

Канад болон АНУ-ын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг дайрсан хүчтэй өвлийн шуурга 34 хүний ​​аминд хүрсэн байна. Ийм өвлийн ширүүн шуурга урьд өмнө тохиолдож байгаагүй бөгөөд хүмүүс түүнийг даван туул