loader
Үндэсний их баяр наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална

Үндэсний их баяр наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална

Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болжээ. Өмнө нь жуулчдын тасалбарын захиалгыг зөвхөн цахимаар 2022 оны зургадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн.

Харин одоо бүх тасалбар захиалгыг цахим болгосон талаар нийслэлээс мэдээлэв. Тасалбар авах жуулчид дараах материалыг бүрдүүлэх аж.

  •  Албан бичиг
  • Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
  •  Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах /

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээж авах юм байна. Мөн наадмын билетийг борлуулахдаа Цахим хөгжлийн яамны санал болгосон "enaadam.mn"  гэх хаягаар худалдаалахаар туршилтаа хийж эхэлснийг албаныхан мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УДЭТ-ын найруулагчаар М.Батболдыг томилжээ

Шинэ оны босгон дээр Улсын драмын эрдмийн театр “бүл нэмжээ”. Тухайлбал, Улсын драмын эрдмийн театрын найруулагчаар М.Батболдыг томилсон байна. Тэрбээр Орфей театрын Ерөнхий найруулагчаар ажиллаж ба

Татвар төлөөгүй оношлогоод ороогүй машиныг товчоодоор нэвтрүүлэхгүй

Улаанбаатар хот орчмын Эмээлт, Налайх-Тэрэлж, Хоолт, Түргэний төлбөр авах цэг /ТАЦ/-үүдийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан. Энэ нь нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг гурван секунд б

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.17/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл хийж байна. Уг мэдээллийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:“