loader
Үндэсний бөхийн өмсгөлд шалгалт хийх тодорхой шийдвэр гаргажээ

Үндэсний бөхийн өмсгөлд шалгалт хийх тодорхой шийдвэр гаргажээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос албан ёсоор томилсон үндэсний бөхийн өмсгөл шалгагч нар 5, 6 дугаар сард зохион байгуулсан барилдаануудад тогтмол шалгасан байна.


Улмаар шалгагчид зөрчилтэй өмсгөлийг солиулж, засуулсан бөгөөд шалгагчдаас ихэнх бөхчүүдийн өмсгөлд буй барилдаанд нөлөөлөхгүй байдлыг харгалзан зарим оёдлыг өөрчлөх саналыг ирүүлсэн байна.


Тухайлбал, Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй, 19 хүртэл ширээстэй байх, шуудагны ширээс 7 байх гэсэн хүсэлт ирсэнийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн 6 дугаар сарын 17-ны хурлаар хэлэлцээд зодогны ширээсийг урьд заасан ёсоор 8 см хүртэл өргөнтэй, 17 хүртэл ширээстэй байх, харин шуудагны ширээсийг 5-7 байж болохоор шийдвэрлэжээ.


Ташрамд дуулгахад, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар өмсгөлийн шаардлагыг дараах байдлаар баталсан юм. Үүнд:


1. Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,

2. Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,

3. Элэг бүсний голч 1.5 см-ээс багагүй байна,

4. Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,

5. Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),

6. Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,

7. Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),

8. Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,

9. Шуудагны уяаны голч 0.8 см-ээс багагүй байх,

10. Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байх зэргээр өмсгөлийн хэм хэмжээг тогтоосон юм. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сармагчны цэцэг өвчин гурван оронд нэмэгджээ

Арабын Нэгдсэн Эмират Улс сармагчны цэцэг өвчний тохиолдол илэрсэн Персийн булангийн анхны орон болжээ.Мөн мягмар гарагт Чех, Словенид уг өвчний анхны тохиолдол илэрснээр Африкаас гадна халдвар илэрсэ

“Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг эрчимжүүлэх 2021-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна

2022 оны 12-р сарын 12-13 өдрүүдэд “Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл,

Залуу хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад мөнгөн шагнал гардууллаа

Чехийн алдарт хийлч Ярослав Коцианы нэрэмжит 64 дэх удаагийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд түрүүлсэн сурагчдад мөнгөн шагнал гардууллаа.Тодруулбал,1-р байр эзэлсэн Консерваторын Сонгодог хөгжмийн мэр