loader
Улаан шугам татсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага  тооцно

Улаан шугам татсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно

Дунд ангиас ахлах ангид элсэн суралцах сурагчдад босго тогтоож, улаан шугам татаж байгааг олон эцэг, эх буруушааж буй. Учир нь энэ төрлийн асуудлаас болж хүүхдүүдийг эрэмбээр ангилах нь сэтгэлзүйн болоод биемахбодийн хувьд эрсдэл үүсгэж байгаа аж. Тиймээс “Улаан шугам”-ын хязгаарлалт тогтоохгүй байх, анги дэвшин үргэлжлүүлэн суралцах сонирхолтой бүх сурагчийг сургах тогтолцоог яам нь бий болгосон. Тодруулбал, Боловсрол, шинжлэх, спортын сайдын “Элсэлтийн тухай” 2020 оны А/201 тоот тушаалын нэгдүгээр заалтаар ерөнхий боловсролын сургуулийн IX ангийг тухайн жил өдрөөр төгссөн сурагчдыг X ангид элсүүлэх тоонд хязгаарлалт тогтоохгүйгээр хүсэлт гаргасан суралцагчийг үргэлжлүүлэн суралцуулж байхыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байдаг.

Энэ тушаал өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд "Улаан шугам" татах зэргээр хүүхдүүдийн сурах эрхийг хязгаарлаж, сайдын тушаал зөрчсөн тохиолдолд тухайн албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг БШУЯ-наас мэдэгдлээ.

Хэрэв ямар нэгэн байдлаар сурагчдыг эрэмбэлж, эрсдэл үүсгэсэн тохиолдолд тухайн сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах аж. Гэхдээ дээрх тушаалын хэрэгжилт үргэлжилж байгаа ч орон нутгийн болоод нийслэлийн зарим сургуулиудад одоо ч анги дэвших эсэхийг дүнгээр эрэмбэлэх тогтолцоо хэвээр байгаа болохыг эцэг эхчүүд цахим хуудастаа бичжээ. Тиймээс Боловсрол шинжлэх ухааны яамнаас иргэдийн гомдлын дагуу шалгаж, арга хэмжээ авах зохицуулалт хийхээр болсон байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тайбэйн нисэх онгоцны буудал 40 орчим нислэгээ цуцалжээ

Хятадын Ардын чөлөөлөх армийн томоохон хэмжээний цэргийн сургуулилалт Тайванийн эргэн тойронд эхэлсэнтэй холбогдуулан Тайбэй хотын Таоюань нисэх онгоцны буудал пүрэв гарагт 40 орчим нислэгээ цуцалжээ.

УБТЗ гол замын хүчирхэг 3 шинэ зүтгүүр худалдан авчээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН гол замын өндөр хүчин чадалтай 3 шинэ зүтгүүр худалдан авч хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчиллээ. ОХУ-ын Брянскийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 2ТЭ25КМ зүтгүүр нь монгол орны нөхцөлд ту

Наадмын хуулийг зургаадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.05.30/ хуралдаж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн төслийн талаар хэлэлцлээ.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын тухай болон Дэг