loader
Японы нисэх онгоцны буудалд робот цагдаа ажиллаж эхэлжээ

Японы нисэх онгоцны буудалд робот цагдаа ажиллаж эхэлжээ

Японы нийслэл хотын Нарита нисэх онгоцны буудалд хиймэл оюун ухаанаар тоноглогдсон робот цагдаа ажиллаж эхэлжээ.


Ийм роботуудыг Нарита нисэх онгоцны буудалд анх удаа ашиглаж байгааг Японы хэвлэлүүд онцолжээ. Гаднах байдлаараа эдгээр робот нь 1.2 м өндөртэй жижиг тээврийн хэрэгсэлтэй төстэй байна. Роботуудын хиймэл оюун ухаанд суурилуулсан камерууд нь авсан зургийг тэр даруй шинжлэх чадвартай гэнэ. 


Робот цагдаа нар нисэх буудал эмх журам сахиулахаас гадна8 хаясан гээсэн эсвэл сэжигтэй зүйлсийг хайж олох аж. Роботууд мөн чанга яригчаар тоноглогдсон бөгөөд зорчигчдод ямар нэгэн шаардлага тавих, дэг журам сахихыг уриалах чадвартай байна. 


Өмнө нь Токиогийн зуны Олимпын наадмын өмнөхөн Японы нийслэл хотын нисэх онгоцны буудалд ийм робот цагдаа ашиглаж байсан ч хиймэл оюун ухаанаар тоноглогдоогүй роботууд байжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ахмадын дөрвөн төрөлт тэмцээн болж байна

Олон улсын болон Монголын ахмадын баярын өдөрт зориулсан дөрвөн төрөлт спорт наадам энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд шатар, граунд гольф, ширээний теннис, софт волейболын төрөлд аваргаа шалгаруулж байна.

Олон улсын кино наадмаас Монголын уран сайхны кино шагнал авлаа

Монгол уран бүтээлчдийн бүтээсэн хоёр уран сайхны олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.

Ходоод нь задарсан цэргийн хэргийг ЦЕГ шалгаж байна

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н нь ходоод нь задарч нас барсан талаар мэдээлсэн.Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр уг хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах ал