loader
БШУ-ы сайд Тайландын гүнжид бараалхлаа

БШУ-ы сайд Тайландын гүнжид бараалхлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид энэ өдрүүдэд Тайланд улсад албан томилолтоор ажиллаж байна.


Тайланд улсад Ази номхон далайн бүсийн орнуудын боловсролын сайд нарын 2 дугаар бага хурал болж байгаа юм. Энэхүү хуралд оролцох үеэрээ боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Тайландын Хаант Улсын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндорнд бараалхлаа. Тайландын эрхэмсэг гүнж 2007 онд Монгол Улсад айлчлах үеэрээ өөрийн санаачилсан сурагчдын хоолны чанар, шим тэжээл, эрүүл бүтээгдэхүүнээр хангах бичил тогтолцоог бүрдүүлэх төслийг эхлүүлж байсан юм. Төслийг Төв аймгийн Алтанбулаг, Баян, Бүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ерөнхий боловсролын сургуулиудад 2009-2016 онд хэрэгжүүлсэн.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 358 мянган суралцагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. Цаашид гүнжийн санаачилсан “Туслах аж ахуйд суурилсан сургуулийн үдийн хоолыг хөгжүүлэх нь” төслийг улам өргөжүүлж, хэрэгжүүлэх саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд хэллээ. Уулзалтын үеэр сургалтын хэрэглэгдэхүүн, анагаах ухааны чиглэлээр оюутан солилцох, түүхийн олдворын судалгаа зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо гэж БШУЯ мэдээлэв.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.Барилга, Хот Байгуулалтын сайд Л.Мөнхбаатар “Хөшигийн хөндийд цаашид бий болох ажлын байртай уялдуулж ямар төлөвлөлтүүдийг бий бол

УГЗ Н.ЛУТБАЯР: АДУУТАЙ ХАМТ ӨВЧИН, ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИМПОРТОЛЖ БАЙНА

Үндэснийхээ баяр наадамд зөвхөн монгол адуугаараа уралдаж наадах шаардлага тавиад, шаардлагынхаа хариуг нэхэж, Д.Сүхбаатарын талбай дээр 10 хоног суусан уяачдын нэг, УГЗ сэтгүүлч, яруу найрагч Н.Лут

ЕВРАЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН XII ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Д.Өнөбилэгт тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд Екатеринбург хотод болсон Евразийн залуучуудын эдийн засгийн XII чуулга уулзалтад оролцов.