loader
Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв агаар цэвэршүүлж, халдваргүйжүүлэгч РОБОТТОЙ боллоо

Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв агаар цэвэршүүлж, халдваргүйжүүлэгч РОБОТТОЙ боллоо

Эх, Нярай, Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв(ЭНЭҮТ) агаар цэвэршүүлж, халдваргүйжүүлэгч болон адил үйлдэлтэй бүрэн автомат робот, хуруу мэдрэгчтэй мэдээллийн самбартай болжээ.

Уг ажлыг Гадаад Харилцааны Яамнаас санаачлан зохион байгуулж, тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийг агаарын бохирдлын эрсдэлээс хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 35 сая төгрөгийн өртөг бүхий дээрх тоног төхөөрөмжүүдийг өчигдөр хүлээлгэн өгсөн байна.

Эдгээр тоног төхөөрөмж нь сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн, COVID-19 (SARS-CoV-2), томуугийн вирус болон агаар дахь бусад бактерийг 99% ариутган, хорт хийг 96% саармагжуулах үйлдэлтэй бөгөөд эмнэлгийн дотоод агаарын чанар, эх, нярай хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний тав тухтай орчныг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм хэмээн Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэв. 

зураг

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шийдвэр гаргах түвшинд хүрсэн эмэгтэй улстөрч нийгмийн хяналтад илүү өртөж, нэр хүнд, хүнийхээ хувьд хохирч байна

Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн нэгдэл, сүлжээд хэрхэн хамтран ажиллаж буй талаар танилцууллаа. Мэд

Эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүсийг шилжүүлэн авчирна

2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан холбогдуулан холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэг хэрэгжүүлэх аж. Манай улс дэлхийн 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцах 36 төрлийн гэрээ байгу

Олон улсын хоккейчдын тоглолт "Степпе Арена"-д болно

"Степпе Арена-Мөсөн өргөө"-д маргааш /07.05/ зохион байгуулах Friendship Cup Mongolia-2022” хоккейн нөхөрсөг тоглолтод Олон улсын холимог баг болон Монголын баг оролцож ур чадвараа сорих юм.Ахмад хокк