loader
Б.Анхбаяр: Хайртай хүнийхээ үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл “Үүрдийн хайр”-ыг хамтдаа үзээрэй

Б.Анхбаяр: Хайртай хүнийхээ үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл “Үүрдийн хайр”-ыг хамтдаа үзээрэй

Одоогоос долоон жилийн өмнө “Хайрын хүч” хандивын тоглолт хийж  ховор төрлийн аюулт  ясны хорт хавдар өвчний эсрэг тэмцэж  байсан Б.Тамир болон С.Болормаа нарын бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн “Үүрдийн хайр” уран сайхны кино бүх кинотеатруудаар гарч байна.

Энэхүү кино зохиолын баатрууд болох хосууд өөрсдийн цахим хуудсандаа 2014 -2016 онд аюулт өвчнийхөө эсрэг туулж буй  замнал болон хайрын түүхээ нийтэлж, Монголчуудад хуваалцан үнэнч хайр, амьдралын үнэ цэнийг ойлгуулж байсан билээ.

Гайхалтай хосын амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кино нь хосуудын тухай бидний мэдэхгүй үйл явдал, тэмцэл, баян гуниг, асуудлууд, нууцлал болж ирсэн бүх зүйлсийг бүрэн хэмжээний уран сайхны кино болгон бидний хүртээл болгож байгаа юм.


“Үүрдийн хайр” уран сайхны кино уран бүтээлчид нэгэн сайхан бүсгүйд мөнхийн дурсгалын суварга босгосон шигээ киноны орлогыг ч сайн үйлсийн аянд зориулахахаа хэллээ. Тэд Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн хүүхдийн тасгийг бүрэн тохижуулахаар зураг төслөө хийгээд байгаа юм байна. Мөн тэр бүр кино үзээд байх завгүй ажилладаг иргэддээ болоод залуу хосуудад “Үүрдийн хайр” киноныхоо тасалбарыг бэлэглэлээ. Тиймээс үзэгч та бүхэн бодит амьдралаас сэдэвлэсэн гэгээн хайрын тухай үзэнгээ сайн үйлсийн аянд өөрийн хувь нэмрээ оруулаарай.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллан, ургац хураалтын явцтай танилцаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзаж байна.

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД АРХАНГАЙ АЙМАГТ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Жамбын Батсуурь, Халтмаагийн Баттулга нар Архангай аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Уулзалтын модерат

Б.Жавхлан: Манай улсад дефольт болох нөхцөл үүсээгүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсгийг байгуулав.Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэл хийлэ