loader
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ

“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ

  Сүүлийн арван жилийн хугацаанд Улаанбаатар хотын автомашины тоо гурав дахин өсөж, нийт өрхийн 70 гаруй хувь нь суудлын автомашин эзэмшиж байна. Харин энэ хугацаанд авто замын сүлжээ ердөө 19 хувиар нэмэгдсэн нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэх гол шалтгаан болжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэд өдөрт дунджаар 2.4 цагийг авто замын түгжрэлд зарцуулж байна. Энэ нь жилдээ 35 хоногийг үр ашиггүй өнгөрүүлж байгаа гэсэн тооцоо юм.

Түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлж, үйлчилгээний чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд “Улаанбаатар трам” төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шугам “Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай” чиглэлд 11 км урттай, 16 зогсоолтой байх бөгөөд хоёрдугаар шугам нь “Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай” чиглэлд 15 км урттай, 23 зогсоолтой байхаар төлөвлөсөн.

Төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэх бөгөөд тээврийн хэрэгслийн дундаж хурд  23.6 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Ингэснээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах томоохон дэд бүтцийн төсөл болох юм.

Түүнчлэн төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууссан. Трамвай нь тогтсон цагийн хуваарийн дагуу зорчдог, цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг тул ашиглалтын зардал багатай, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн төрөл юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ихэнх нутгаар нойтон цас орж, шуурга шуурна

Өнөөдөр 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун боло

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл ₮20 их наяд болж, өмнөх оны мөн үеэс ₮2.9 их наядаар өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 20 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр буюу 17.2%-аар өссөнийг Үндэсний статисти

“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэрэгжиж байна

“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.Төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжиж, тэдний ур чадварыг дэ