loader
"Баялгийн сангийн хуримтлал энэ онд 500 мянган төгрөгт хүрнэ"

"Баялгийн сангийн хуримтлал энэ онд 500 мянган төгрөгт хүрнэ"

Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээр идэвхтэй явагдаж байгаа талаар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Иргэд E-Mongolia системээр дамжуулан Үндэсний баялгийн сан дахь өөрийн хуримтлалын үлдэгдлийг харах боломжтой болсон. Одоогийн байдлаар иргэн бүрийн хуримтлалын санд дунджаар 306 мянган төгрөг төвлөрөөд байна. Төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өгөөжийг иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлж, хүн бүрт тэнцүү хуваарилж байгаа бөгөөд энэ дүн цаашид нэмэгдэнэ. Энэ ондоо багтаан 500 мянган төгрөгт хүрнэ гэж тооцож байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны тавдугаар сард баталсан. Гэхдээ орд эзэмшиж буй компаниудтай хэлэлцээр хийхэд ихээхэн хугацаа шаардлагатай. Г.Дамдинням сайдын хэлснээр энэ ажилд 55 жил ч зарцуулагдаж болзошгүй. Мөн хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байхгүй бол гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болно.

Монгол Улсад хэн хөрөнгө оруулах вэ гэдэг итгэл, урам зориг буурч байна. Тэгэхээр бид цаашдаа ойлгомжтой, тодорхой байдлаар асуудалд хандах ёстой.

“Орона майнинг”-тай хийсэн гэрээний үеэр энэ хэлэлцээрийг ахалж ажилласан хүний хувьд монголчууд өөрсдийн санхүүгийн моделио боловсруулж, УИХ-д танилцуулсан. Үүний дагуу төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулсан бөгөөд өсөн нэмэгдэх АМНАТ-ыг мөн тооцсон. Тухайн үед тусгай АМНАТ-аар орлуулсан хэсгийг хэрхэн хуваарилах асуудлыг шийдвэрлэхийн тулд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүний үндсэн дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-аар орлуулсан хэсэг нь шууд баялгийн сан руу ордог зохицуулалтыг хийсэн. Тэгэхээр энэ жишгийн дагуу явах нь хамгийн зөв зарчим.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Ашигт малтмалын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Бид орон нутгийн хөгжлийн сангийн 10 хувийг 15 хувь болгоод аймаг, суманд нь хуваарилдаг болж байгаа. Олборлох салбарын ил тод байдлын хуулийг УИХ-ын гишүүд өргөн мэдүүлэх гэж байна. Ингээд ирэхээр хариуцлагатай уул уурхай хөгжих буюу нэгэнт лиценз эзэмшиж байгаа компаниуд үйл ажиллагаа явуулахад, орон нутгийн иргэд дэмжих хандлага нэмэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс бид стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож баялгийн санд хуваарилах тухай гэсэн бие даасан хуулийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэх Засгийн газрын бодлого гарсан.

Г.Занданшатар сайдын үед  өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Гэхдээ өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 60 хувийн өгөөжид юу багтаж байгаа нь ойлгомжгүй байна.  Тэгэхээр энэ хуулиар 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татварыг оруулах вэ гэдгийг хатуу хуульчилж өгнө. Хоёрдугаарт тусгай АМНАТ-ын хувь хэмжээг хуульчилж өгнө. Ингээд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-аар орлуулсан хэсэг нь дээр дурдсан баялгийн санд шууд очдог болвол өнөөдрийн 306 мянган төгрөг цаашид өсөх боломжтой. Бид үүнийг өмнө нь хийж чадаагүй. Орд эзэмшигч болгонтой хэлэлцээр хийнэ гэвэл маш их цаг алдана. Ялангуяа хөрөнгө оруулалтын орчин эмзэг байгаа үед эрсдэлтэй. Тэгэхээр 60 хувийн өгөөжийг хуульчлана, тусгай АМНАТ дээрээ харин бүгдээрээ хэлэлцээр хийгээд явбал энэ хууль батлагдсаны дараа ард түмэн газрын баялгийн  дийлэнхийг эзэмшинэ. 60 хувийн өгөөж авна. Тусгай АМНАТ-аар орлуулсан хэсэг нь баялгийн сан руу явна. Энэ хууль гарсны дараа дахиж хэлэлцээр хийх шаардлагагүй" гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Х.Баттулга: МАН-ын улс төрийн товчоо АН-ын даргаар Х.Баттулгыг томилж болохгүй гэсэн “шийдсэн”

Ардчилсан намын Ээлжит бус Их хурал өнөөдөр болж байна. Хурлыг цахимаар явуулж буй бөгөөд орон нутаг дахь төлөөлөгчид оролцож, саналаа хэлэх боломж бүрдүүлснийг хурал даргалагч Д.Батсайхан дуулгав. 20

Сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илэрчээ

Дэлхийн 58 улс оронд сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илрээд байгаагаас 80 гаруй хувь нь Европт бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.ДЭМБ сармагчны цэцэг өв

Шавар, хог шороо, мөстэй давс нийлүүлсэн байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажлын талаар мэдээлэл хийлээ.Тэрбээр "Дөрөвдүгээр сарыг хүртэл энэ ажлыг эрчимтэй явуулна. Зургаан дүүргээс 10 маршру