loader
Төрийн албан хаагч биеийн ил гарсан хэсэгт шивээсгүй байх стандартыг баталлаа

Төрийн албан хаагч биеийн ил гарсан хэсэгт шивээсгүй байх стандартыг баталлаа

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, нэгдсэн стандарттай байхаар тусгасан. Тус стандартад нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлагыг тусгасан юм.

Энэ стандартын 12 дугаарт Албан хаагч, ажилтны хувцаслалт харагдах байдалд тавих шаардлагын талаар мэдээлжээ. Хувцаслалтын ерөнхий шаардлагад,

  • Төрийн үйлчилгээний хэв маяг, төрхийг бүрдүүлэх бөгөөд даруу төлөв, ажил хэрэгч хувцаслах
  • Ажлын байранд жинсэн болон элдэв янзын этгээд загвар бүхий өмд, ноосон, свитер, чөлөөт болон хурц тод өнгийн хувцас өмсөхгүй
  • Хурц тод өнгөтэй, хэт том үнэт эдлэл, гоёл чимэглэлээс татгалзан, хүний анхаарал татахуйц гинж, зүүлт зүүх, биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх
  • Спорт загварын хувцас, гутал, этгээд гоёл чимэглэл, тоноглол бүхий гутал хувцас өмсөхгүй байх хэмээн заасан аж.

Стандартын 13 дугаарт Эрэгтэй албан хаагч, ажилтны хувцаслалт, харагдах байдлын талаар тусгажээ.

  • Хурц өнгө, тод хээгүй, бичиг, зураггүй ажил хэрэгч костюм
  • Цамцны энгэрийн хамгийн дээд захаас бусад товчийг бүрэн товчилсон
  • Зуны улиралд богино ханцуйтай цамц, костюм өмсөж болно
  • Хөлийн хуруу гарсан гутал өмсөхгүй бөгөөд албан ажил хэрэгч загварын гутал өмсөх
  • Костюм өмсөхдөө гутал дотор спорт оймс өмсөхгүй
  • Анхаарал татах гинж, зүүлт зүүхгүй бөгөөд хумсаа урт ургуулахгүй
  • Эрэгтэй үс засалт энгийн болон халимаг, хууз сахал тавихгүй, сахлаа хусдаг байх

Харин 15 дугаарт Эмэгтэй албан хаагч, ажилтны хувцаслалтад дараах шаардлагыг тусгасан байна.

  • Даруу өнгө, загвартай, ажил хэрэгч хувцас
  • Хувцасны энгэр задгай биш, хэт бариу хувцаслахгүй байх
  • Суга, дал, мөр, ил гараагүй загвартай байх
  • Торон болон гэрэлтдэг, цацагтай, хэт тод, хээтэй материалаар хийгдээгүй
  • Даашинз, банзлын хормой хэт богино биш, урт өвдөгнөөс доош 20-30 мм-ээс багагүй байна
  • Үсний өнгө хар байх бөгөөд хэт тод өнгийн биш байх
  • Өсгийтэй гуталны өндөр 6 см-ээс бага байх, спорт гутал өмсөхийг хориглох
  • Хумсны будаг нь этгээд хэв маяггүй, хурц тод өнгийн байж болохгүй, элдэв төрлийн том том чимэглэлгүй байх

Мөн 18 дугаар хэсэгт,

  • Хэт хурц биш зөөлөн үнэртэн хэрэглэх
  • Хоол идэх болон тамхи татах, кофе уусны дараа амны хөндийн ариун цэврийг сахиж, шүдээ угаах, ам зайлагч, амьсгалын гаа хэрэглэх
  • Хоол идэхийн өмнө болон бие засах газар орж, тамхи татсаны дараа гараа тогтмол угаах гэж тусгасан байна.

Уг стандартын хүрээнд Улаанбаатар хотын нэгдсэн стандартын эхний хэсэг буюу есөн бүлэг, 38 стандартыг НИТХ-аар баталж, өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн билээ.

Мөн нэгдсэн стандартын хоёрдугаар хэсэг буюу 29 стандартын төслийг боловсруулсны нэг хэсэг нь энэ юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгөв

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 12 захиргаа, 5 аймгийн БОАЖГ, Сав газрын захиргаа Ландкрузер 300, 76, 79 маркийн туулах чадвар сайтай 19 автомашин өнөөдөр хүлээн авлаа.Эдгээр автомашиныг Монг

Элчин сайд М.Цэнгэг итгэмжлэх жуух бичиг барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэг энэ сарын 20-нд Бүгд Найрамдах Словени улсын Ерөнхийлөгч Борут Пахорт Итгэмжлэх жуух бичгээ барив.Ерөнхийлөгч

“Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийнэ” гэдгээ мэдэгдлээ

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийнэ” гэдгээ мэдэгдлээ.Т