loader
Сармагчны цэцэг өвчний тохиолдол Африкаас гадна нийт 36 улсад илрээд байна

Сармагчны цэцэг өвчний тохиолдол Африкаас гадна нийт 36 улсад илрээд байна

Сармагчны цэцэг өвчний тохиолдол Африкаас гадна нийт 36 улсад илрээд байна. Тэдгээр дунд Испани, Португали, АНУ, Австрали, Шотланд, Дани зэрэг орнууд байгаа бөгөөд нийт 100 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Даваа гарагт Англид шинээр 36 тохиолдол илэрч, Их Британи даяар нийт 57 тохиолдол бүртгэв. Челси хотод халдвар тээгчтэй хавьталд орсон эмнэлгийн 10 ажилтныг тусгаарласан байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сармагчны цэцэг өвчний вирус одоогоор мутацлагдаагүй байна гэж тус байгууллагын цэцэг өвчинтэй тэмцэх хэлтсийн дарга Розамунд Люис мэдэгджээ. Түүний хэлснээр сармагчны цэцэг өвчний вирусний мутацлагдах давтамж харьцангуй бага боловч ДЭМБ одоогийн дэгдэлтийн шалтгааныг олохын тулд геномын дараалал тогтоохоор ажиллаж байгаа аж.

ДЭМБ-аас дэлхийн улс орнуудын эмнэлгүүдийн арьсны эмч нараас уг өвчний шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулахыг хүсэж байна.

Ковид-19 цар тахлын эсрэг ДЭМБ-ын хөтөлбөрийн захирал, шинжээч Мария фон Керчов "одоогийн дэгдэлт ноцтой аюул учруулахгүй, ялангуяа Европт" гэв. "Нөхцөл байдал хяналтад байна" гэлээ. Халдвар авагсдын багагүй хувь нь ижил хүйстэн болон бисексуал хүмүүс байгааг ДЭМБ мөн онцолжээ.

Эх сурвалж: ВВС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тээвэрлэж явсан 10 тонн өвсөнд гал гарчээ

Өнгөрсөн 24 цагт Онцгой байдлын байгууллагад гал түймрийн долоон дуудлага ирсэн байна.Онцолбол, Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд ачааны автомашин дээр тээвэрлэж явсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг

Цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудийн ихэнх нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр

Оюутан залууст зориулсан "Өөртөө" үйлчилдэг төрөл бүрийн гоймонгийн газар нээгджээ

Олон төрлийн гоймонгийн өргөн сонголттой, шууд аваад чанаж иддэг газар шинээр үүд хаалгаа нээлээ. Тус газар нь Монголд анх удаагаа нээгдэж байгаа бөгөөд гоймонгоо өөртөө үйлчилэн авч чанаж иддэгээрээ