loader
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 Уулзалтын үеэр талууд өөрсдийн үйл ажиллагаа, стратегийн чиглэл, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах, авлига, хүнд суртлыг халах, байгаль орчныг хамгаалах, баялгийн шударга хуваарилалт, бизнесийн орчныг сайжруулах зэрэгт онцгой анхаарч байгааг зөвлөхүүд тэмдэглэв.

Энэ хүрээнд хоорондоо цогц уялдаатай “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн санаачлан хэрэгжүүлж байгааг дурдав.

Зөвлөхүүд мөн Монгол Улсыг Европын ногоон санаачилгын нэг хэсэг болох “Ойн түншлэл” хөтөлбөрт урьж, тус хөтөлбөрт хамрагдах Ази тивийн анхны улс болох боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлэв.

 Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монгол хариуцсан Төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен Монгол Улсын хөгжлийн гол шинэчлэлүүдийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний гурван хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, хамтран ажиллах шинэ боломжуудыг эрэлхийлэх, харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 Уулзалтын үеэр талууд өөрсдийн үйл ажиллагаа, стратегийн чиглэл, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах, авлига, хүнд суртлыг халах, байгаль орчныг хамгаалах, баялгийн шударга хуваарилалт, бизнесийн орчныг сайжруулах зэрэгт онцгой анхаарч байгааг зөвлөхүүд тэмдэглэв.

Энэ хүрээнд хоорондоо цогц уялдаатай “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн санаачлан хэрэгжүүлж байгааг дурдав.

Зөвлөхүүд мөн Монгол Улсыг Европын ногоон санаачилгын нэг хэсэг болох “Ойн түншлэл” хөтөлбөрт урьж, тус хөтөлбөрт хамрагдах Ази тивийн анхны улс болох боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлэв.

 Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монгол хариуцсан Төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен Монгол Улсын хөгжлийн гол шинэчлэлүүдийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний гурван хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, хамтран ажиллах шинэ боломжуудыг эрэлхийлэх, харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.


foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олон улсын кино наадмаас Монголын уран сайхны кино шагнал авлаа

Монгол уран бүтээлчдийн бүтээсэн хоёр уран сайхны олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.

Малаа хотлуулах гэж гараад сураггүй болсон зургаан настай хүүг эсэн мэнд олжээ

Малаа хотлуулах гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон зургаан настай хүүг гэрээс нь 25 км зайнаас шөнө дунд 03 цагийн үед олжээ.Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.Тодруулбал, Увс аймгийн Түргэн су

Хүүхэд, жирэмсэн, ахмад настан, хавсарсан өвчтэй хүмүүсийг эрэмбэлэн хэвтүүлнэ

Эрүүл Мэндийн Яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хүүхдийн вакцин болон эрүүл мэндийн байгууллагын бусад бэлтгэл ажлын талаарх мэдээллийг өглөө. Тэрбээ