loader
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүүг томлигдлоо

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар П.Ганхүүг томлигдлоо

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Гүйцэтгэх захирал О.Батнасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томиллоо.

П.Ганхүү нь Эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистр, Австрали Улсын Сиднейн их сургуулийг Олон Улсын бизнесийн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

Тэрбээр хуучнаар Дэд бүтцийн яам /одоогийн Зам, тээврийн хөгжлийн яам болон Эрчим хүч, Барилгын яамд орсон/-д мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар, Түлш, эрчим хүчний яамд хэлтэс, газрын даргаар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрчим хүчний газрын орлогч даргаар ажиллаж байв.

Мөн 2016 онд  Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилогдон ажилласан. Монгол Улсын дэд бүтэц, эрчим хүчний салбарт 2001 оноос хойш ажилласан ажлын туршлагатай, мөн “Эрдэнэс монгол” ХХК-ийг удирдаж Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шинэ төмөр замын төслүүд, Тээвэр логистикийн бүс нутгийн төвүүд болон Экспортын гарцуудыг нэмэгдүүлэхэд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төслүүдийг хэрэгжүүлэх, тус компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллах туршлагатай гэж үзэн П.Ганхүүг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон байна.

Эх сурвалж: "Монголын төмөр зам" ТӨХК

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хятадын ДНБ-ий 12 дугаар сарын өсөлт “Fitch”-ийн урьдчилан таамаглалыг давлаа

АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 12 дугаар сард урьдчилан таамаглаж байснаасаа 0.9 хувиар ахиулж, 5 хувьд хүргэсэн талаараа лхагва гарагт мэдэгджээ.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлааМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаа