loader
Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эко саван лаа үйлдвэрлэж байна

Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эко саван лаа үйлдвэрлэж байна

Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид малын гаралтай түүхий эд боловсруулж, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ.

Тодруулбал, Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн санхүүжилтийн тэтгэлэгт уралдаанд Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас бүрдсэн “Азын дөрвөн бэрх” баг шалгарч, “Бяцхан үйлдвэрлэгчид” төсөл хэрэгжүүлэн, санхүүжилт авсан байна.

Улмаар өөх, тос болон жимс, ногоо зэргийг боловсруулж, эко саван, лаа үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх замаар орлого олж байна.

“Ихэнх хүмүүс байгалийн гаралтай саван муу хөөсөрдөг, бохирдлыг сайн арилгадаггүй гэдэг. Харин эдгээр сурагчдын хийсэн саван сайн хөөсөрч, бохирдлыг арилгадаг. Хүний биед сөрөг нөлөөгүй байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн” гэж Азын дөрвөн бэрх багийн гишүүд хэллээ.

Сумандаа үйлдвэрлэл явуулахын тулд малчдаас өөхөн тос хямдхан авч байна. Өдөрт дунджаар 20-30 ширхэг саван, 10 ширхэг лаа үйлдвэрлэдэг. Сард 200-300 мянган төгрөгийн орлого олдог аж. 

Алтай сумын иргэд сурагчдын хийсэн эко саван, лааг ихэд сонирхон авч байгаа бөгөөд сурагчид бүтээгдэхүүнийхээ загвар хийц, өнгө үзэмж, сав баглаа боодлыг сайжруулахад анхаарч байна. Сургуулийн зүгээс мөн тус багийн гишүүд, сурагчдыг дэмжиж, үйлдвэрлэл явуулах өрөө гарган өгчээ.

Сурагчид бичил төсөл хэрэгжүүлж орлого олох замаар санхүүгийн боловсрол эзэмшиж, багаар ажиллах чадвараа дээшлүүлж чадсан гэж Алтай сумын “Азын дөрвөн бэрх” багийн гишүүн Б.Хонгорзул онцоллоо. 

Эх сурвалж: Ховд /МОНЦАМЭ/

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"ЭРАСМУС ПЛАС" ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЕВРОПЫН ХОЛБООНД ГАРГАЛАА

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Эрасмус плас хөтөлбөрийн хүрээнд дээд боловсролын чадавхыг сайжруулах төслүүд амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийллээ.

ЕБС-ийн битүүний хичээлийг энэ Бямба гарагт, шинийн 4-ний хичээлийг дараагийн Бямба гарагт оруулах чиглэл гарчээ

Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн зохион байгуулалтад өөрчлөх оруулах асуудлыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр хэлэлцжээ.Энэ тухай Боловсролын Ерөнхий Газрын

Монголын Математикийн Нийгэмлэгийн төлөөлөл Дэлхийн Математикийн Холбооны Ерөнхий Ассамблейд оролцов

International Mathematical Union буюу Дэлхийн Математикийн Холбоо нь 1920 онд байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй байгууллага бөгөөд нийт 87 улсыг эгнээндээ нэгтгэдэг.Монгол Улсын хувьд 2021 оны 8