loader
Автобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгдсэн байна

Автобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгдсэн байна

Манай улсын нийт импорт энэ оны эхний 8 сарын байдлаар 5,599.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,125.8 сая ам.доллар буюу 25.2 хувиар нэмэгдэв.


Үүнээс, эрдэс бүтээгдэхүүний импорт 1,242.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 447.3 сая ам.доллар буюу 56.3 хувиар нэмэгдсэн байна.


Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 87.6 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлжээЭнэ оны эхний 8 сарын байдлаар 1,087.5 сая ам.долларын 1,172.1 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 25 мян.тн буюу 2.2 хувиар, үнийн дүнгээр 422.5 сая ам.доллар буюу 63.5 хувиар нэмэгдэв.


Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 88.1 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.8 хувийг автобензин, 54.3 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.


Энэ оны эхний 8 сарын байдлаар 368.3 сая ам.долларын 440.5 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс биет хэмжээгээр 117.7 мян.тн буюу 36.5 хувиар, үнийн дүнгээр 171.2 сая ам.доллар буюу 1.9 дахин нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээллээ.


Мөн хугацаанд 590.3 сая ам.долларын 618.0 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүнгээр 223.2 сая ам.доллар буюу 60.8 хувиар нэмэгдсэн ч, биет хэмжээгээр 56.4 мян.тн буюу 8.4 хувиар багассан аж.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сансрын нисэгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ, ОЛОН УЛСЫН НОГООН БАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭГ ХАНГАСАН АМИНЫ ОРОН СУУЦНЫ ТӨСЛҮҮДТЭЙ ТАНИЛЦЛАА

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо /2022.12.06/-ны өдөр Монголын ногоон санхүүгийн корпораци, Монголын тогтвортой санхүүжилтийн холбооноос зохион байгуулсан эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүдтэй танилцлаа.

БАНКНЫ ЗЭЭЛИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүсийн салбараас Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй Хаан, Төрийн болон Хас банкны зээлийн ажилтнуудад зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.