loader
Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар олгож байна

Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар олгож байна

Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд 5 жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ой буюу чип, ухаалаг гар утасны аппликэйшнээр дамжуулан олгож эхлээд буй.

Мөн зарим газар, хэлтсүүд цахим машин буюу киоскоор тоон гарын үсэг олгож эхэлсэн.

Улсын бүртгэлийн байгууллагын харьяа газар, хэлтсүүд тоон гарын үсэг олгох ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, албан хаагчдад нь тоон гарын үсгийг олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Харьяалал харгалзахгүйгээр нийслэл, орон нутгийн бүртгэлийн хэлтэст хандаж аж ахуйн нэгж, байгууллага, хамт олноороо нэгдэн тоон гарын үсгээ авах боломжтойг УБЕГ-аас уриаллаа.

2022 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар 202,834 иргэнд тоон гарын үсэг олгожээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

2023 оноос хэрэгжүүлж эхлэх гайхалтай үр дүнт 9 ДАДАЛ

Өдөр тутам юунаас ч юм шалтгаалан сэтгэл түгшиж, дарамт, стресс, уур уцаар, бухимдал ядаргааг мэдэрдэг үү? Тэгвэл шинэ оны эхний өдрөөс эхлэн өдөр тутмын дараах энгийн хялбархан дадлуудыг хэрэгжүүлээр

Төв талбай дээр залуучууд 11:00 цагт "АЖЛАА ӨГ" жагсаал хийнэ

Маргааш буюу 10 дугаар сарын 18нд төв талбай дээр 11:00 цагт цуглаж засгийн газраас хариуцлага нэхэж залуучууд жагсахаар нэгдэж эхлэлээ . Тодруулбал, Буруу тогтолцоо, гажуудсан системыг өөрчлөх олон а

Хэт холын зайд гүйгч, сувилагч Б.Алтантуяа 23 хоногт 720 км зам туулжээ

Дорнод аймгийн БОЭТ-ийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор хэт холын зайн гүйлтийг амжилттай тууллаа. Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хэт холын зайн