loader
Иргэн бүр и-карттай болж аль ч эмнэлэгт очсон үйлчилгээ авах нөхцөл бүрдэх нь ээ

Иргэн бүр и-карттай болж аль ч эмнэлэгт очсон үйлчилгээ авах нөхцөл бүрдэх нь ээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр уулзаж, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар ярилцжээ. Уулзалтын үеэр яригдсан асуудлын талаар Эрүүл мэндийн сайд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажил олон жилийн өмнөөс эхлэлтэй. Гэвч өнөөдөр 37 өөр программ манай салбарт ашиглаж байна. Эдгээр нь хоорондоо мэдээлэл солилцдоггүй. Үүний улмаас иргэд эмнэлэг бүрд карт нээлгэж, эмнэлэг хооронд олон цаас, шинжилгээний бичиг зэргээ аваад явж буй. Үүнийг өөрчлөхийн тулд эрүүл мэндийн салбарыг цахим шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уг уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн тусалцаа хүссэн юм.

Н.Учрал сайд эрүүл мэндийн цахимжилтад тулгарч буй саад бэрхшээлийг ойлгож хоёр сайдын хамтарсан тушаал гаргах замаар тулгарч буй асуудлыг шийдэх ажлын хэсгийг байгуулна.

Эрүүл мэндийн салбарт Дэлхийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн цахимжилт хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ төслийг үргэлжлүүлэх, алдааг нь засахад хоёр яам хамтран ажиллах болно. Үүний үр дүнд иргэн бүр и-карттай болж аль ч эмнэлэгт очсон мэдээллийг эмч цахимаас харж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэх юм.

Одоогийн байдлаар Эрүүл мэндийн салбар 10 гаруй үйлчилгээг E-mongolia-д оруулсан. Цаашид нэмэгдүүлэх бодлого барьж байна. Эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулна" гэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Д.Баярболд: Үзлэгт хамрагдаж дууссан 314 мянган иргэнээс  өвчлөлийн 189,106 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны нийт таван сарын статистик болон ЗГ-ын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдол, саналын шийдвэрлэлтийг танилцууллаа.

Тархины цусан хурааг авах мэс заслыг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг анх удаа  хийлээ

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасаг анх удаа тархины цусан хурааг авах мэс заслыг Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаянтай хамтран амжилттай хийжээ

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад зарим эмийг нэмлээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх э