loader
Нийт 80 хүнээс Covid-19 илэрчээ

Нийт 80 хүнээс Covid-19 илэрчээ

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.

Улсын хэмжээнд 631 хүн хэвтэн эмчлүүлж  байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй.

Сүүлийн 24 цагт 80 тохиолдол батлагдсан байна. Харин 392 хүн эдгэрч, 196 хүн хяналтад оржээ. Нийт батлагдсан тохиолдлын 43 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Орхон аймагт хоёр, Дархан-Уулд гурав, Дорнод аймагт нэг, Өмнөговьд 31 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.


foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Азид сармагчны цэцгийн анхны нас баралт бүртгэгдлээ

Энэтхэг улсын Керала мужид өчигдөр /2022.08.01/ сармагчны цэцгийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь дэлхийн хэмжээнд дөрөв дэх, Ази тивийн хувьд анхны тохиолдол болж байна. Исп

Цагдаагийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын Эль эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол тэргүүтэй тус улсын эрүүл мэ

ДАЙНЫ ЭСРЭГ ҮЗЭЛ САНААГАА ИЛЭРХИЙЛСЭН ДУУЧИН АЛЛА ПУГАЧЁВА ИЗРАИЛД ОЧЖЭЭ

ДАЙНЫ ЭСРЭГ ҮЗЭЛ САНААГАА ИЛЭРХИЙЛСЭН ДУУЧИН АЛЛА ПУГАЧЁВА ИЗРАИЛД ОЧЖЭЭ