loader
Д.Сүхбаатарын талбайд хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа гарч байна

Д.Сүхбаатарын талбайд хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа гарч байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар оюутан, сурагчдад зориулж 18 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, өчигдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна.Уг үзэсгэлэн худалдаанд:

  • Их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудын танилцуулга
  • Зуучлалын болон сургалтын төвүүдийн өдөрлөг
  • Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа
  • Номын нэгдсэн үзэсгэлэн худалдаа
  • Гар утасны үзэсгэлэн худалдаа
  • Компьютерийн үзэсгэлэн худалдаа
  • Бэлэн хувцасны үзэсгэлэн худалдаа
  • Хэрэгцээт бараа солилцох зэрэг худалдаа, үйлчилгээ гарч буй тул иргэд шинэ мэдээ мэдээллийг газар дээр нь авч, хувцас, хичээлийн хэрэглэл, хэрэгцээт бараагаа нэг дороос бэлтгэх нөхцөл бүрдэж буй юм.

Түүнчлэн оролцогч байгууллагуудын зүгээс сонирхолтой тэмцээн, уралдаануудыг зохион байгуулах бөгөөд 30,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд сугалаанд оролцох боломжтой аж. Энэхүү үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ. 

Харин бусад байршилд зохион байгуулж буй хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа нь есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын анхны 16 ангитай "Спортын баримтат кино" цацагдахад 10 хоног үлдлээ

Монгол хүү Америк сагсан бөмбөгийн коллежийн нэгдүгээр дивизионд уригдах хүртэл энэ хугацаанд хэр их хүч, хөдөлмөр, амаргүй шат даваа туулсан талаарх түүний амьдралыг бодитоор харуулсан баримтат киног SPS телевиз бүтээжээ.

17 настай хүү ганцаараа дэлхийг тойрон нисчээ

Дэлхийг тойрон нисэх зорилгоор ганцаараа жижиг онгоцоор аялалд гарсан 17 настай Мак Рутерфорд өчигдөр Болгарт газарджээ. Тэрбээр бүтэн таван сарын турш аялсан ба Геннисийн хоёр амжилтыг тогтоохоор зориглосон аж. Ийнхүү Бельги-Их Британийн хос иргэншилтэй Мак хөнгөн онгоцоор ганцаараа дэлхийг тойрон ниссэн хамгийн залуу хүн болжээ.

Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд болно

https://www.facebook.com/watch/?v=1686512761715212Монголын язгуурын овог, аймгуудын нэг Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд энэ сарын 25, 26-нд Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Толбо нуурын