loader
17 настай хүү ганцаараа дэлхийг тойрон нисчээ

17 настай хүү ганцаараа дэлхийг тойрон нисчээ

Дэлхийг тойрон нисэх зорилгоор ганцаараа жижиг онгоцоор аялалд гарсан 17 настай Мак Рутерфорд өчигдөр Болгарт газарджээ. Тэрбээр бүтэн таван сарын турш аялсан ба Геннисийн хоёр амжилтыг тогтоохоор зориглосон аж. Ийнхүү Бельги-Их Британийн хос иргэншилтэй Мак  хөнгөн онгоцоор ганцаараа дэлхийг тойрон ниссэн хамгийн залуу хүн болжээ.

Мак ганцаараа зориглон дэлхийг тойрон ниссэн нь Геннисийн дээд амжилтыг тогтоохоос гадна хүүхэд, залууст мөрөөдлөө хөөх, зорилгодоо хүрэх урам зориг өгөхийг хүссэн аж.

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард аяллаа эхлүүлж, таван тивийн нийт 52 орны дээгүүр ниссэн байна. Тэрбээр аяллынхаа явцад 17 нас хүрсэн аж. Мак аяллаа Болгараас эхлүүлсний учир нь ивээн тэтгэгч "ICDSoft" цахим сүлжээний компани нь Софиа хотод төвтэй гэнэ. Тэрбээр аяллынхаа хугацаанд хамгийн удаандаа 10 цаг тасралтгүй ниссэн тухай эх сурвалж мэдээлжээ.

Макаас өмнө 19 настай эгч Зара нь өнгөрсөн нэгдүгээр сард хэт хөнгөн онгоцоор дэлхийг тойрсон амжилтыг тогтоосон байв. Тэд нисэхийн салбарт ажилладаг гэр бүлд төрсөн бөгөөд Мак 2020 онд 15 настайдаа нисгэгчийн үнэмлэхээ авчээ. Эгч, дүүс "Shark" гэх дэлхийн хамгийн хөнгөн, хурдан нисэх онгоцоор аялан ниссэн байна. Тус нисэх онгоц нь цагт 300 км хурдлах хүчин чадалтай. Тус онгоц нь хоёр хүний суудалтай боловч ганцаараа аялагчдад зориулан нэг суудлынх нь оронд түлшний сав байрлуулан өөрчилжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний сурын болон шагайн харвааны асарт зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 10

Амралтын өдрүүдэд уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Энэ сарын 15-22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Долоо хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр хур бороо багатай дулаан байх боловч, хугацааны сүүлчээр бороо, уулаараа нойтон цас орж,

Сэлэнгэ аймгийн Орхон голд осолдсон байж болзошгүй 14 настай хүүг хайж байна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн Рашаант тосгонд 14 настай хүү М Орхон голд осолдсон байж болзошгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас зургаадугаар сарын 15