loader
БШУЯ: Хичээлийн жилийн бүтцийг өөрчлөөгүй

БШУЯ: Хичээлийн жилийн бүтцийг өөрчлөөгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж байна.

“Өвөл хүйтний эрч чангарсан үед томуу, томуу төст өвчин ихээр дэлгэрдгээс хөл хорио тогтоох, малчдын хүүхдүүд цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ар гэртээ туслахаар явах зэргээс шалтгаалж хичээл тасалдах, хичээлийн жилийн төгсгөл буюу зургадугаар сарын сүүлээр иргэд гэр бүлээрээ амарч заншсанаас сурагчдын ирц бүрдэхгүй байх” зэрэг асуудлыг эцэг эх, олон нийт, боловсролын салбарын багш, ажилтан сурагчдаас авсан  санал асуулгад хөндсөн.

Иймд хичээлийн жилийн бүтцийг Боловсролын хүрээлэн, БСШУС хамтран боловсруулж, баталсан болно. Өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн бүтцэд энэ жил гэнэт өөрчлөлт оруулсан зүйлгүй юм.

Нэгдүгээр улирлын 8 эсвэл 9 дэх долоо хоногт сургуулиуд хичээлийн агуулгаа тохируулж урлаг, соёл хүмүүжлийн зэрэг танхимын гадуурх сургалт зохион байгуулах замаар сурагчдын оюуны ачааллыг бууруулах арга хэмжээ авах боломжтой.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын хэмжээнд энэ сарын 06-ны байдлаар 153,074 тн шатахууны нөөцтэй байна

Улсын хэмжээнд энэ сарын 06-ны байдлаар 153,074 тн шатахууны нөөцтэй байна.Үүнээс А-80 автобензин 12,104 тн, АИ-92 автобензин 48,041 тн, АИ-95 автобензин 6,342 тн, ДТ 81,597 тн буюу АИ-92 автобензиний

Ирэх долоо хоногийн Лхагва гарагт бүх нийтээрээ амарна

"Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр"-ийг тохиолдуулан бүх нийтээр амардаг. Тэгэхээр гуравдугаар сарын 8-н буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагт бүх нийтийн амралтын өдөр.Манай улс 1992 онд Нийтээр тэмдэг

Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдэл, судалгаа, газар чөлөөлөлтийн талаар холбогдох газрууд санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан холбогдох байгууллагуудыг уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов.