loader
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Габит Койшибаев 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь Ерөнхийлөгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Энэ онд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйг уулзалтын үеэр онцолж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоёулаа далайд гарцгүй. Иймээс гадаад худалдааны зах зээлийг төрөлжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх шинэ гарцыг эрэлхийлэхэд бэлэн байгаагаа Элчин сайд Габит Койшибаев илэрхийлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жил бүр болдог дадлага сургалтыг ОХУ, Монголд ээлжлэн зохион байгуулдаг

Манай улс АНУ, ХБНГУ, Энэтхэг, ОХУ-тай хоёр талт, хамтарсан цэргийн бэлтгэл хийдэг. Энэ уламжлалын дагуу ОХУ-тай цэргийн хээрийн бэлтгэлийг ирэх сард хийнэ. Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн

Хурдан морины уралдаанч хүүхдүүдийн бүртгэл маргааш эхэлнэ

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам энэ жил тохиож байна.Наадмын үеэр хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдч

286 сум, долоон дүүрэгт "Мал амьтан"-ы галзуугийн өвчлөл бүртгэгдсэн голомттой байна

эх сурвалж: news.mn Нийтийн эзэмшлийн зам талбайд эзэнгүй нохой их байдгаас иргэд уруулах тохиолдол гардаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулсан 65 тохиолдол бүртгэгдс