Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Энэ үеэр хил хаах эсэх тухай ярьсан юм.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн “Автозамын боомтуудад иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд боомтуудыг байнгын хяналтад байлгаж байгаа.
Улсын хилээр нэвтрэх асуудлыг түр хязгаарлах, хилийн боомтуудын асуудлаар бид хэлэлцэж байна.
Одоогоор хилийн боомтоо түр хаасан улс байхгүй. Манай улсын хувьд хилийн боомтыг түр хаах нөхцөл үүсээгүй.
БНХАУ нь хуурай газраар 16 улстай, далайгаар зургаан улстай хил залгадаг ч одоогоор хилээ хаасан тохиолдол байхгүй байна" гэв.
Хилээ хаах нь ганц Монгол Улсын асуудал биш
Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд "Хил хаах нь маш олон үр дагавартай бөгөөд давхар бодох асуудал бий.
Ямартай ч нөхцөл байдлаа харах хэрэгтэй. Энэ бол ганц Монгол Улсын асуудал биш.
Хэрвээ үнэхээр шаардлагатай нөхцөл үүсвэл бэлэн байдлаа хангах үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл үлдээх