loader
Хайрын тухай

Хайрын тухай

Хайрын тухай

Хамаагүй бүү ярь

Хагарч мэдэх хундага

Хайлж урсах лаа юм шүү, би

Хайрын тухай

Хамаагүй бүү ярь

Элдэв чамин үгсийг чинь сонсоод

Энгэрээ нортол уйлчих гээд байна

Энгэсэг гоёлгүй сэтгэлийнхээ хайрыг

Эр зүрхэнд чинь юүлчих гээд байна.

                  Хэмээн бичиж байсан оюутан цагийн намар эргэн ирэх шиг. Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр. Хэн нэгэн ламтай үнэнч хайр дурлалтай холбон тэмдэглэж ирсэн энэ баярт зориулсан цэцэг, зураг зурагт хуудас бундан хэлбэрийн сав боодолтой школад DC-ийн дэлгүүр бүрийн лангуунаа өрөөстэй.

Бас хос хувцас гоё сонголтуудын нэг юм. Арван жилийн ахлах ангийн сурагч байхаас эхлээд сэтгэлийн мухар дахь тэр л энхрийхэн нууцхан бодол, гэгээн дурсамж бас үргэлж л хувьсан өөрчлөгдөж байдаг мөрөөдлүүдтэй минь холбогдож ирсэн энэ баярыг анх удаагаа яг намрынх шиг салхи сэрчигнэсэн, тэнгэр хангай уйлагнаж бороо дусагнасан уур амьсгал дунд угтаж байна. Өдийд нутагтаа байсан бол уур цан савсуулан хаашаа ч юм бэ яаран гүйж, тэгэх замдаа хаа нэгтээгээс чамд л гэж зориулан школад худалдаж авч хэрэг болгон улаан туузаар ороолгож... Урьд нь ийм л байсан. Гэхдээ мэддэг болов уу, намайг тэгж явааг.

Хайрын тухай

Хамаагүй бүү ярь

Цочоож шивнэсэн үгс чинь

Цоожны өргөс шиг байвал яана

Гэмийн урдуур хөшиг татах

Гэсгээлт зүрх надад байхгүй

Хайрын тухай

Хамаагүй бүү ярь

Хагарч мэдэх хундага

Хайлж урсах лаа юм шүү би.

           Энэ шүлгийг уншиж, бас эрхэлж, туньж нялхарч явсан тэр дурсамж, гэрэл гэгээт оюутан насандаа буцаж ирсэн богинохон хугацаатай томилолт маань дуусах гэж байна. Оюутны байр, жингэнэх хонхон дуу, гэрийн даалгавар шалгаж шамдуулах багш нар, хаа холоос цугларч, танилцаж дассан найз нөхөд, ном дэвтрээр дүүрэн үүргэвч гээд эргэж уулзахад сонин зүйл олон л байлаа. Цаг хугацааны машиныг ухраасан мэт.

             Гэхдээ өнөөдөр оюутны амьдралын тухай биш, хайрын тухай бичих гэж шөнө дунд босоод компьютер асаасан шүү. Хүнийг хайрлаж, өөрийнхөө зүрх сэтгэлээс урсан гарч байгаа тэр их хайрандаа хайртай хүнээ ч, өөрийгөө ч өлгийдөж, хайрлахын жаргалыг мэдэрч үзсэн хүн бүрт зориулсан Гэгээн хайрын өдөр. Хайрлаж, дурлаж, хайрлуулж, дурлуулж үзсэн хүн бүрийн баярын өдөр. Тэгэхээр энэ бол зөвхөн хамтдаа байгаа дурлалт хосуудын л баяр биш ээ гэж би бодож байна. Хайрлуулах нь гайхамшигтай, азтай хэрэг, гэхдээ хүнийг хайрлаж, хэрхэн хайрлаж чадаж байгаагаа мэдэрнэ гэдэг хайр дурлалын гайхамшиг нь. Харин энэ бол зөвхөн миний бодол. Магадгүй яг үүнийг мэдэрсэн нь санал нийлэх байх.

                    Миний хайрлаж, хамаг бүхнээ зориулсан хүн намайг хайрлахгүй байсан ч бүр огт тоохгүй байсан ч гомдож чадахгүй байна гэдэг бурхнаас өгсөн шагнал ч юм шиг. Хүнийг хайрлахаараа хүн гомдож ч чадахаа больдог, гомдохгүй, хардахгүй бас нүгэл хураахгүй. Дандаа түүндээ аз жаргал хүсч түүний төлөө сэтгэлдээ баяр хөөр дүүргэж хайрын сайхныг нь олж авдаг. Хайр дурлалаас тэр нөгөө хэн билээ ламтанаас, хайрын бурхан гэх зүрх рүү сум харвадаг зурагнаас хайртай хүнийхээ аз жаргал дүүрэн нүдийг харахаас илүү би юу ч хүсэхгүй. Зөвхөн үүний төлөө л би хоёрдугаар сарын 14-ны гайхамшигтай энэ баярыг сэтгэл догдлон угтаж, үдсээр л байх болно.

            “Би чамд хайртай” энэ үгийг сонсоход биш өөрөө хэлэхдээ л хамгийн их эрч хүч, сэтгэл догдлол, төсөөлж хэлж болмооргүй гайхамшгийг мэдэрдэг. “Би чамд хайртай” яг ингэж хэлмээр... 2013 оны 02-р сарын 14

Эмбүүлэй блогоос 

8 сэтгэгдэл:

Battugs (зочин)

Ene saihan odriin mendiig Eh orniihoo nar eesen odortei hamt hurgie. hairiinhaa tuhai unshihad goe bnaa bayarlalaa.

Boloroo (зочин)

Hi. Sain uu. My naiz saihan gazraar yavaad ih uym suraad irsen baina. Bas hairiin tuhai bichseniig ni unshaad hairaa hairlahgui baihiin argagui uym gej bodoj bailaa...

Muugii (зочин)

Boginohon hugatsaand saihan bodluud setgeld huvruulsen naizdaa bayarlalaa. Chamd az jargal husie

tsoo

chimeglen (зочин)

hen negnii dylaahan ineemsegleld mandaj medeh nar
hen negnii heneggui ugend tasarch medeh navch
uchigdruus irsen saihan dyrsamjiig martahgui teeh zurh
Undruus haaya unahdaa gynij medeh setgel...

chamd bolon chinii hairiin byrhand az jargal husii

Зочин

Гоё юм аа, хайртай учирсан хүмүүс. Хагацсан ч хамаагүй хайрлаж үзэхсэн.

ebo (зочин)

сайхан нийтлэл бна

1222 (зочин)

hi chi ih saihan yaridag shigee bichih yumaa

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жүжигчин И Сын Ги найз бүсгүй И Да Интай хуримаа хийхээ зарлав

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 7-ний өдөр Өмнөд Солонгос улсын жүжигчин Ли Сын Ги инстаграм хуудаснаа гар бичмэл захидлаа хуваалцаж, энэ мэдээг дэлгэв.Түүний захидал дараах байдалтай байна.Сайн байна у

2026-2032 оны олимпыг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, “Warner Bros. Discovery” дамжуулна

ОУОХ 2026, 2030 оны өвлийн олимпын наадмыг шууд дамжуулах онцгой эрхийг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо, “Warner Bros. Discovery” компанид олгожээ. ОУОХ олимпын наадам шууд дамжуулагдах Европын 49 у

УДЭТ-ын найруулагчаар М.Батболдыг томилжээ

Шинэ оны босгон дээр Улсын драмын эрдмийн театр “бүл нэмжээ”. Тухайлбал, Улсын драмын эрдмийн театрын найруулагчаар М.Батболдыг томилсон байна. Тэрбээр Орфей театрын Ерөнхий найруулагчаар ажиллаж ба