loader
Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллага, хамт олны золголт хийхгүй байхыг үүрэг болгов

Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллага, хамт олны золголт хийхгүй байхыг үүрэг болгов

Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай  Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж  дараах  шийдвэрийг гаргалаа.

  • БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53,000 ам.долларын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргах,
  • БНХАУ болон шинэ коронавирусийн халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлах,
  • Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх,
  • Сар шинийн баяраар иргэд хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг зөвлөх,
  • Хилийн боомтууд, галт тэрэг, нисэх буудлын нийт ажилчид, хил гаалийн нэвтрэх хэсэгт онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болгох түүнд шаардагдах төсвийг шийдвэрлэж ажиллах,
  • Галт тэрэг, хот хоорондын автобус, Улаанбаатар хот дахь нийтийн тээврийн хэрэгслийг байнгын ариутгал шинжилгээнд хамруулах, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоор хангах, хот хоорондын зам дагуух хоолны газруудын ариун цэвэр, ариутгалын ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг холбогдох байгууллагууд чиглэл чиглэлээр зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шивээсчин И.Бадрал:  “Жаргалд оргил гэж байхгүй. Араас нь дэндүү их хөөцөлдөөд нэмэргүй дээ”

Шивээсийг Мояачуудаас үүсэлтэй гэж үздэг. Тэгэхээр анх яаж үүссэн бэ? ямар утга санааг жинхэнэ утгаараа агуулж байсан бэ? гэдэг ч юмуу тэр талыг нь л илүү мэдмээр байдаг.

Б.Тамир: Тухтай, дулаан, цонх нь цантахгүй гээд зорчигчид ам сайтай байна

Эх сурвалж: Tsahiur.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирсэн. Тэгвэл эдгээр автобусыг бүгдийг нь үйлчилгээнд гаргаад байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээв

Физикийн Шинжлэх Ухааны Доктор Проффесор Х.Батцэнгэл: Бид сэтгэлгээний загвараа өөрчлөх хэрэгтэй цаг үе ирсэн

Бид сэтгэлгээний загвараа өөрчлөх хэрэгтэй цаг үе ирсэн