loader
Панамд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол батлагдав

Панамд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол батлагдав

Панамд Европоос ирсэн жуулчидтай харьцсан иргэнээс сармагчны цэцэг өвчин илэрч, уг халдварын анхны тохиолдол батлагдсан тухай тус улсын Эрүүл мэндийн яам мягмар гарагт мэдэгдэв.


Панамын Эрүүл мэндийн сайд Луис Сукре хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлдээ, "Өчигдөр үдээс хойш манай улсад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн, өвчтөний биеийн байдал тогтвортой, түүнтэй ойр харьцсан хүмүүсийг тогтоохоор ажиллаж байна" гэв.


Уг иргэн өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглээд гэртээ өөрийгөө тусгаарлаж байсан, улмаар түүнийг эмнэлэгт шилжүүлсэн гэж Л.Сукре мэдээлэлдээ онцолсныг "Reuters" агентлаг уламжлав.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

52, 71 дүгээр сургууль байгалийн шинжлэх ухааны лаборатори, дугуйлантай боллоо

Нэг удаад 205-30 хүүхэд ашиглах боломжтой эдгээр лабораторийг ашиглах гарын авлага болон дугуйлангийн хөтөлбөрийг бэлтгэжээ.

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзлаа

Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.

Байцаагч болон үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл олгодог ажилтнуудтай холбоотой гомдлыг нарийн шалгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах талаар Засгийн газрын харьяа газар, агентлагийн дарга нартай уулзлаа.