loader
ДЭМБ сармагчны цэцгийн тархалтыг онцгой байдал зарлах хэмжээнд хүрээгүй гэлээ

ДЭМБ сармагчны цэцгийн тархалтыг онцгой байдал зарлах хэмжээнд хүрээгүй гэлээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан одоогоор олон улсын хэмжээнд онцгой байдал зарлахгүй байхаар шийдвэрлэжээ. Уг өвчний тохиолдлууд эндемик бус олон оронд бүртгэгдээд байгаа юм.


ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон олон улсын шинжээчдийн хорооны хуралдааны дүгнэлтэд үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, 16 шинжээч халдварын өнөөгийн нөхцөл байдал олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах хэмжээнд хүргээгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.


Гэсэн хэдий ч халдварын тархалт нь хамтын хариу арга хэмжээ авах шаардлагатай “үүсэн бий болж буй аюул заналхийлэл”-ийг илтгэж байгааг тэрбээр онцолсон байна. ДЭМБ-ын мэдээллээр, сармагчны цэцэг нь Африкийн орнуудад голчлон тархдаг, аминд халтай өвчин юм.


Харин Европ, АНУ-д энэ оны тавдугаар сараас уг халдварын тохиолдлууд нэмэгдэх болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Азид анхны тохиолдлууд илэрсэн нь Сингапур, БНСУ, Тайваньд бүртгэгджээ. ДЭМБ-д тавдугаар сарын эхэн үеэс хойш уг өвчний 3000 гаруй тохиолдол 47 оронд илэрсэн талаар мэдээлэл ирсэн байна.


Эндемик бус орнуудад ийнхүү батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь эрэгтэйчүүд байгаагийн дунд ижил хүйстэн, бисексуал эрчүүд олон байна. Сармагчны цэцэг нь халдвар авсан хүний шархтай хэсэгт хүрсэн тохиолдолд халдварладаг. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэлтэй байдаг.


Халдварын далд үе 5-21 хоног үргэлжилдэг бөгөөд халдвар авсан тохиолдолд халуурах, арьсан дээр тууралт гарах, арьс салст гэмтэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Хэдийгээр сармагчны цэцэг өвчин нь аминд халтай ч эмчлэгддэг. Уг өвчний эсрэг салхин цэцгийн вакциныг хэрэглэдэг ч ДЭМБ одоогоор нийтийг хамарсан вакцинжуулалт шаардлагагүй гэж үзэж байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Мэдрэлийн эмч Б.Саруулцэцэг: Амарна гэдэг нь телевизор үзээд хэвтэх биш

“Түс Тас” ярилцлагын ээлжит зочин Б.Саруулцэцэг эмч. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн эмчээр ажилладаг түүний завгүй ажлын өдрүүд үргэлжилсээр. Амьдралын дадал зуршлаа зөв байлгах талаар уншигчдад маань тэрбээр чухалчлан анхааруулсныг дуулгая. Мэдрэлийн эмчтэй ярилцаж байгаа завшаанаа ашиглаад хүн амын дунд түгээмэл байдаг толгойны өвчнүүдийн шинж тэмдэг, шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тухайлан асуув.

Хууль бусаар халагдсан багш 1.6 сая төгрөгийн нөхөн олговор авахаар болжээ

ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актаар 1.6 сая төгрөгийг сургуулийн захирал С-ээр төлүүлэхээр тогтоосон. С уг шийдвэрийг эс зөвшөөрч ш

Apple компани гуравдугаар сарын 8-нд шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани энэ хаврын шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ “Peak performance” нэрийн дор Мягмар гарагт зохион байгуулахаар болсон байна.Арга хэмжээний зарлалдаа компанийн логог олон өнгөөр