loader
Бэлгийн замаар дамжих халдварын нийт тохиолдлын 78.7 хувь нь 15-39 насны залуучууд байна.

Бэлгийн замаар дамжих халдварын нийт тохиолдлын 78.7 хувь нь 15-39 насны залуучууд байна.

Манай улсад 2020 оны байдлаар нийт халдварт өвчний 48.4 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлжээ.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчлөлийн

  • 31.8 хувийг заг хүйтэн
  • 40.6 хувийг тэмбүү
  • 27.5 хувийг трихомониаз
  • 0.1 хувийг ХДХВ-ийн халдвар тус тус эзэлж байгаа ба нийт тохиолдлын 78.7 хувь нь 15-39 насны залуучууд байна.
зураг
 

Эрүүл мэндийн яам төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байгааг мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх,хянах үндэсний хөтөлбөр”-т БЗДХ-ыг бууруулах зорилт тусгасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү төлөвлөгөө нь хүн амын дунд БЗДХ-аас сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлэн, үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүлжүүлэх зорилготой юм. 

Мөн эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтөний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна. Түүнчлэн БЗДХ-ын тусламж үйлчилгээ, жирэмсний хяналтын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх арга хэмжээг зохион байгуулж байна. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ тандалт судалгаанд үндэслэн дөрвөн багаар Баянхонгор, Булган, Ховд, Сэлэнгэ, Өмнөговь аймагт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлээд байгаа юм. 

Нийт дүнгээр тандалт судалгаанд үндэслэн 500 мянга гаруй хүнийг үзлэгт хамруулж, өвчтэй оношлогдох эрсдэлтэй 22,580 иргэнийг тэмбүүгийн эмчилгээнд хамруулна гэж тооцжээ.

Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношилгоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2.4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулснаар өвчин бүрэн эдгэрнэ. Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр, хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилдэг. 

Мөн тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой ба энэхүү эмчилгээ урагт гаж нөлөөгүй байдаг байна.

Монгол хүний удмын санд хортойгоор нөлөөлөх энэ өвчнөөс ард иргэдээ хамгаалахын төлөө эрүүл мэндийн салбар эрчимтэй ажиллах болно хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Нэмж мэдээлэхэд, ДЭМБ-аас “Бэлгийн замаар дамжих халдварын глобал стратеги, 2016-2021”-ийг 2016 онд баталж, 2030 он гэхэд гишүүн 194 орны 80 хувьд нь төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг 100,000 амьд төрөлтөд 50-аас доош бууруулах, 2030 онд дэлхийн хэмжээнд өвчлөлийг 90 хувиар бууруулах зорилт тавьсан.

Уг зорилтын хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх зөвлөгөө өгөх, зан үйлийг өөрчлөх, халдварыг үнэн зөв оношлох, гүйцэд эмчлэх, хянах, хавьтлыг тогтоон оношилгоо эмчилгээнд хамруулах, вакцин, бусад био бэлдмэлийг шинээр гаргах инновацыг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан билээ. 

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дэлхийн аваргыг зорьсон 3х3 шигшээ багийн ТОГЛОЛТЫН ХУВААРЬ гаржээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр Европ тивийг зорьсон.Бельгийн Антверп хотод энэ сарын 21-26-ны хооронд болох дэлхийн аварга шалгаруулах

Омикроны BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдэг ихэнхдээ адил

Омикроны BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдгийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах мэдээллийг өгөв.Тэрбээр “BA.4, BA.5 хувилбарын шинж тэмдэг ихэнхдээ адил. Гэхдээ BA.5 хувилбар нь халдв

Газрын тос боловсруулах үйлдвэрийн түгээлтэд үндэсний компани оролцох боломжтой

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх дотоодын хий түгээгч “Дашваанжил” компаниар зочилж үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Тодруулб