loader
БНСУ тусгаарлагдах хязгаарлалтыг бүрэн цуцалжээ

БНСУ тусгаарлагдах хязгаарлалтыг бүрэн цуцалжээ

Энэ сарын 8-ны өдрөөс эхлэн БНСУ-ын хилээр нэвтрэн орж ирж буй иргэнийг аль улсын харьяалалтай, коронавирусний вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран тусгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гарсан талаар тус улсын Цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх төв штабаас лхагва гарагт мэдэгдэв.


Сүүлийн үед дотоод болон гадаадын цар тахлын халдварын нөхцөл байдал тогтворжиж, ХБНГУ, Их Британи, Дани зэрэг улсууд хилээр нэвтрээд тусгаарлагдах журмыг цуцалсан зэргийг бодолцон дээрх шийдвэрийг гаргасан байна.


Үүнээс өмнө БНСУ зөвхөн коронавирусний вакцин хийлгэсэн иргэдийг хилээр нэвтрэхэд тусгаарлагдахаас чөлөөлж байсан ба вакцинд хамрагдаагүй иргэд тус улсад нэвтрээд 7 хоногийн хугацаанд тусгаарлагдах журам үйлчилж байсан юм.


Өнгөрсөн долоо хоногт тус улсад шинээр коронавирусний халдвар авсан 86241 тохиолдол нэмэгдсэн ба энэ нь өмнөх долоо хоногоос 33.3 хувиар буурсан байна. Мөн халдварын тохиолдол 11 долоо хоног дараалан буурчээ.


Тус штабын мэдээлснээр, хорио цээрийн дэглэмийг цуцалсан нь халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бага зэрэг нэмэгдүүлж болох ч тус улсад өргөн цар хүрээтэй халдвар тархсан болон вакцинжуулалтын дүнд сүргийн дархлаатай болсон гэжээ.


Мөн цаашид тусгаарлалтын журмыг үргэлжлүүлэх нь нийгэмд асар их зардал гаргах болно гэж үзсэн байна.


Тусгаарлалтын журмыг бүрэн чөлөөлснөөр эдийн засагт илүү их үр дагавар авч ирэх төлөвтэй байгаа юм.


Түүнчлэн тус улсын Засгийн газар Инчон нисэх онгоцны буудлын нислэгийн тоонд тавьсан хязгаарлалтыг бүрэн цуцалжээ. Иймд тус улсад ирэх зорчигчдын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.   

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийслэлд 6 байршлын зам засвар, шинэчлэлийн ажил бүрэн дуусжээ

Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар баталсан билээ.Одоогийн байдлаар 6 байршлын засвар, шинэчлэл бүрэн дуусаж, мөн 6 байрши

"Баялгийн сангийн хуримтлал энэ онд 500 мянган төгрөгт хүрнэ"

Стратегийн орд, түүний үүсмэл ордуудын үр өгөөжийн дийлэнхийг иргэдэд хүртээх хэлэлцээр идэвхтэй явагдаж байгаа талаар Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө

Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатарыг чөлөөллөө

УИХ-ын өнөөдөр /2022.01.19/-ийн чуулган үргэлжилж байна. Нийт 18 асуудал хэлэлцэж байгаа юм.Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар