loader
Ц.Цогтбаатар бэртлийн улмаас Парисын олимпийг өнжихөөр болжээ

Ц.Цогтбаатар бэртлийн улмаас Парисын олимпийг өнжихөөр болжээ

"Парис-2024" олимпийн наадам эхлэхэд 57 өдөр үлдлээ. Монгол Улс одоогоор спортын долоон төрөлд 17 эрх аваад байгаа бөгөөд удахгүй нэмэгдэх шинжтэй. Өчигдөр/2024.05.29/ л гэхэд Монголын жүдо бөхийн холбооноос эмэгтэй таван жинд, эрэгтэй таван жинд оролцохоор эрхээ авсан тухай мэдээллээ.

Тухайлбал, олимпийн чансааны оноогоор дараах тамирчид эрхээ авчээ.

Эрэгтэй: 

  • -60 кг – Э.Ариунболд
  • -66 кг – Ё. Басхүү, Б.Эрхэмбаяр
    /Олимпийн наадамд жин тус бүрт улсаа төлөөлөн нэг тамирчин өрсөлдөх тул дээрх хоёр тамирчны нэг нь Парисыг зорих учиртай. Удахгүй Монголын жүдо бөхийн холбооноос хэн нь Парисыг зорихыг шийднэ/
  • -73 кг – Б.Эрдэнэбаяр
    /Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар бэртэлтэй байгаа тул олимпод оролцох боломжгүй болжээ. Иймд чансаагаар түүний ард буй Б.Эрдэнэбаяр олимпод оролцох аж/
  • -100 кг – Б.Гончигсүрэн
  • +100 кг – О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

  • -48 кг – Б.Баасанхүү
  • -52кг – Л.Сосорбарам
  • -57кг – Л.Энхрийлэн
  • -78 кг – О.Хүслэн
  • +78 кг – А.Адъяасүрэн

Эрэгтэйчүүдийн -81, 90 кг, эмэгтэйчүүдийн -63, -70 кг-ыг эс тооцвол Монгол Улс жүдо бөхийн арван эрхтэй. Үүнээс гадна багийн барилдаан ч нэмэгдэнэ. Хамгийн харамсалтай нь, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар ирэх олимпод барилдах боломжгүй боллоо. Угтаа түүний жингийн дархан аварга Японы Шохэй Оно зодог тайлсан учир бусад бөхчүүдэд олимпийн аварга болох боломж гарсан. Гэвч бэртэл гэмтэл Ц.Цогтбаатарыг зогсоолоо.

Мөн эрэгтэйчүүдийн -66 кг анхаарал татаж байна. Жүдо бөхийн холбоог хэнийг Парис руу илгээх вэ? Мэдээж хал үзэж, халуун чулуу долоосон Ё.Басхүүг дахин олимпод харахыг хүсэгчид олон. Хифүми Абэ, Ан Ба-Улыг сандаргаж чаддаг нь тэр. Гэхдээ шударга сонгон шалгаруулалт хэрэгтэй. Б.Эрхэмбаяр ч Азийн аварга болсон Гранд Сламын медальтай нэгэн.

Та бүхэн санаж байгаа бол Японы жүдогийн холбоо Токиогийн олимпийн өмнөхөн -66 кг дээрээ Хифүми Абэ, Жоширо Марүяама нарын хооронд халз барилдаан зохион байгуулж, Хифүми Абэ ялж байсан билээ.

Эрэгтэйчүүдийн -81 кг-д Саид Моллаей Монголоос явснаас хойш багагүй уналтад орсон. Г.Болор-Очир олимпийн чансаагаар 35-д эрэмблэгдэж, Парисыг зорих боломжгүй болжээ. Азербайжаны иргэншилтэй болсон Саид Моллаей ч олимпод оролцох эсэх нь эргэлзээтэй. Учир нь  Зелим Тчкаев гэх азербайжан залуу түүний дээр бичигдэж байна. Харин -90 кг-д Г.Алтанбагана олимпийн эрхээ авч чадсангүй.

Тэгвэл эмэгтэйчүүдийн -66 кг-д Б.Ганхайч олимпийн эрхээ авч чадсангүй. Угтаа тэрбээр жингийнхээ шилдгүүдийн тоонд орж, жүдо сонирхогчдын олимпийн таамагт байсан билээ. Мөн эмэгтэйчүүдийн -70 кг-д хоосон үлдэж байна.

Парисын олимпийн жүдогийн тэмцээн долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 3-ны өдрүүдэд болно.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"ЭМДЕГ өрхийн эмнэлгүүдэд төсөвлөсөн 20 тэрбум төгрөгийг өгөхгүй байна"

“ЭМДЕГ-ын дарга, удирдлагуудыг огц­­руулъя” сэд­вээр “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ноос мэдээлэл хийлээ.Холбооны төлөөлөл "Манай холбоонд 3500 эмч нар нэгдэж үйл ажиллагаага

Замын-Үүдээс Эрээн хот руу 10 минут тутамд автобус явж эхэллээ

Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өнөөдрөөс эхлэн өөрчлөлт орж байна.Тодруулбал, Эрээн хот руу явах автобус 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10

Нийслэлийн прокурорын газраас зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явцыг мэдээлнэ

Улаанбаатар, нэгдүгээр сарын 18-ны өдөр болох үйл явдлууд:09.00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцы