Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Pepsi Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн анхны лиг юм.
Үндэсний Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдааныг Архангай аймаг болон Ховд аймгийн багууд тэргүүлсэн. Тодруулбал, Архангай- Өвөрхангай аймгууд барилдсанаас Архангай аймгийн баг 15:10-аар ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан бол Ховд-Говьсүмбэр аймгууд барилдсанаас Ховд аймгийн баг 19:6-аар ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Тэгвэл, Говьсүмбэр аймгийн баг Өвөрхангай аймгийн багтай өчигдөр /2024.05.24/-нд 18:45 цагаас хүрэл медалийн төлөө барилдаж бол ялалт байгуулсан. Тиймээс яг одоо Монгол бөхийн өргөөнд Ховд аймгийн баг Архангай аймгийн багтай "Алтан цом"-ын төлөө өрсөлдлөө.
Архангай аймгийн багийн бүрэлдэхүүнд
- Улсын арслан Р.Пүрэвдагва
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
- Улсын харцага С.Сүхбат
- Аймгийн арслан Э.Мөнхжаргал
- Цэргийн заан Ө.Батсуурь
Ховд аймгийн багийн бүрэлдэхүүнд
- Улсын аварга О.Хангай
- Улсын заан Б.Пүрэвсайхан
- Улсын заан Б.Бат-Өлзий
- Улсын харцага Г.Ганхуяг
- Аймгийн арслан Ц.Төмөрцоож
- Аймгийн арслан М.Баяржавхлан нар багтсан.
Монголын Үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх цуврал барилдааны хоёр дахь удаагийн аваргаар Улсын аварга О.Хангайгаар ахлуулсан Ховд аймгийн баг Алтан цом өргөсөн бол анхны Алтан цом авсан Архангай аймгийн бөхчүүд мөнгөн медаль хүртлээ.
Сэтгэгдэл үлдээх