loader
19 тамирчин "Парис-2024" олимпийг зорих эрхээ аваад байна

19 тамирчин "Парис-2024" олимпийг зорих эрхээ аваад байна

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам Парис хотноо нээлтээ хийхэд 74 өдөр үлдлээ.Зуны 33 дахь удаагийн наадамд 32 спортын 10,500 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж, эрхийн тэмцээнүүддээ оролцож буй. Монголын баг тамирчид ч эхнээсээ олимпод оролцох эрхээ авч, ард түмнээ баярлуулж байна. Сүүлд л гэхэд чөлөөт бөхийн тамирчид Туркт олимпийн эрхээ нэмэв.

Монгол Улс 1964 оны Токиогийн олимпод оролцсоноос хойш 1984 оны Лос Анжелесын олимпийг эс тооцвол зуны олимп бүрт торгон жолоогоо өргөжээ.
Монгол Улсаа төлөөлөн сүүлийн Токиогийн олимпод арван спортын 43 тамирчин оролцож, жүдогийн Саид Моллаей мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн Б.Болортуяа нар хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэн гэдэг тамирчин, ямар спортын төрлөөр эрхээ аваад байна вэ?

2024 оны тавдугаар сарын 13-ны байдлаар долоон спортын 19 монгол тамирчин Парисыг зорих онгоцондоо суухад бэлэн болжээ.

Тухайлбал,

О.Есүгэн /буудлага/
Э.Даваахүү /буудлага/
Н.Баяраа /буудлага/
Б.Отгонболд /байт харваа/
О.Есүгэн /бокс/
Б.Чинзориг /бокс/
С.Жамбалжамц /дугуй/
Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
Т.Тулга /чөлөөт бөх/
Б.Бат-Эрдэнэ /чөлөөт бөх/
М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/
Б.Хулан /чөлөөт бөх/
П.Орхон /чөлөөт бөх/
Э.Даваанасан /чөлөөт бөх/
Г.Хишигсайхан /марафон/
Б.Мөнхзаяа /марафон/
Б.Сэр-Од /марафон/
М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
Онцлоход, дугуйн спортоор монголчууд Парисын олимпод өрсөлдөнө. Токиогийн олимпод Монгол Улс анх удаагаа 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис болон эмэгтэй боксын төрөлд тамирчдаа илгээж байв. Энэ удаад ч амжилтаа давтахыг үгүйсгэхгүй.

Мөн гавьяат тамирчин Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцох болно.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийг олимпийн сүүлийн тэмцээн хүлээж байна. Тавдугаар сарын 16-наас 19-ний өдөр Унгарт сүүлийн боломжийнхоо төлөө өрсөлдөнө. Бокс, ширээний теннис тэргүүтэй спортын олимпийн эрхийн тэмцээнүүд удахгүй эхэлнэ.

Харин олон улсын жүдо бөхийн холбооноос олимп дөхөх үед чансааны оноог тогтоож, эрх авсан улсуудыг зарлана.
Олимп ойртох тусам олон улсын спортын судалгаа, шинжилгээний байгууллагууд медалийн урьдчилсан жагсаалт гаргана. "Gracenote" компанийн судалгаагаар Монгол Улс ирэх зуны олимпоос нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэх аж. Судалгаанд харуулснаар Монголын бокс, жүдо, чөлөөт бөхийн есөн тамирчин медалийн төлөө дайралт хийх төлөвтэй байна. Харин дараах тамирчдыг медаль авна гэж таамаглажээ.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг – Д.Отгонжаргал мөнгөн медаль
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг – Б.Болортуяа хүрэл медаль
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг – Э.Дэлгэрмаа хүрэл медаль
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг – Ё.Басхүү хүрэл медаль
Боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг – Б.Чинзориг хүрэл медаль
Монголын олимпийн эрх нэмэгдсэн учир удахгүй дээрх судалгаа удахгүй шинэчлэгдэнэ.
Түүхээ харвал, Монгол Улс 1964 оны Токиогийн олимпоос эхлэн өдийг хүртэл зуны 14 олимпод оролцохдоо 30 медаль хүртжээ. Ингэхдээ 1980 оны Москва, 2016 оны Рио, 2021 оны Токиод хамгийн олон буюу 43 тамирчнаа илгээж байсан бол 2012 оны Лондонгоос таван медаль хүртэж, дээд амжилтаа тогтоож байв.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын шигшээ багууд FIBA 3×3 Ази тивийн аваргад өрсөлдөхөөр Сингапурыг зорилоо

FIBA 3×3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Монголын шигшээ багууд өнөөдөр Сингапур улсыг зорилоо.Энэ нь Ази болоод Австрали тивийн 53 шигшээ баг өрсөлдөж буй манай хоёр тивийн хамгийн

БНТУ-д зохион байгуулагдсан PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээнд Монгол Улсын “IHC” баг дэлхийн аваргаар тодорч

Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээний финалын гурван өдрийн тоглолтын нийт үр дүнгээр Монгол Улсын “IHC” баг дэлхийн аваргаар

Ховд аймгийн бөхчүүд "Алтан цом" өргөлөө

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Pepsi Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн ан