loader
“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ

“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг зургаадугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг хүртэл сунгалаа. Иргэн, хуулийн этгээд хүсэлтээ зөвшөөрлийн цахим систем болох license.mn-ээр бүртгүүлэх юм.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг: (Зөвхөн аж ахуйн нэгж бүртгүүлэхийг анхаарна уу)

Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;

Тогоочийн мэргэжлийн үнэмлэх; Тогооч болон ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

Захирлын иргэний үнэмлэх;

Иргэний үнэмлэх;

Явуулын хоолны машины зураг;

Албан хүсэлт, өргөдөл;

 Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг:

Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;

Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);

Худалдах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;

Иргэний үнэмлэх;

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

Албан хүсэлт, өргөдөл;

Бүртгэлийн эцсийн хугацаа:

2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13:00 цаг


                                                 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Дайны бус шинж чанартай" цэргийн ажиллагааны журам БНХАУ гаргажээ

БНХАУ-ын дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин “дайны бус шинж чанартай” цэргийн үйл ажиллагааны тухай туршилтын багц журам гаргах зарлигт гарын үсэг зурсан талаар Синьхуа агентлаг мэдээ

Монголын рагбигийн шигшээ баг дэлхийн чансааны эхний тоглолтдоо хожигдлоо

Монголын рагбигийн шигшээ баг Киргизийн нийслэл Бишкек хотноо дэлхийн чансааны эхний тоглолтоо хийж 17:10-аар Узбекистаны багт хожигдлоо.Улаанбаатарын цагаар 17.00 цагт Монголын рагбийн шигшээ баг ийн

Аймгуудаар явж тэрбум төгрөгийн эд зүйлс хулгайлсан этгээдүүдийг баривчилсан байна

2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгийн нутаг дэвсгэрт 60 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэр