loader
Аймгуудаар явж тэрбум төгрөгийн эд зүйлс хулгайлсан этгээдүүдийг баривчилсан байна

Аймгуудаар явж тэрбум төгрөгийн эд зүйлс хулгайлсан этгээдүүдийг баривчилсан байна

2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгийн нутаг дэвсгэрт 60 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байсан У гэгч нь Д, Б, М, С нартай бүлэглэн хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн, айлуудыг судалж алт, мөнгө болон үнэт эдлэлүүдийг хулгайлж байжээ. Тэд хулгайлсан эд зүйлсээ ченжүүдэд борлуулж байсныг тогтоожээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэднийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөрөгний шүрэн толгой, 15 ширхэг хөөрөгний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураажээ.

Дээрх этгээдүүд нь хууль бус үйлдэл, хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, гэмт хэргийн улмаас олсон орлогоо хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлж мөнгө угаах замаар СХД-ийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болохыг нь тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Apple IPhone 14 гар утасны нээлт ирэх сарын 7- ны өдөр болно

Блүүмбергийн мэдээлснээр, 9-р сарын 7-нд болох онлайн нээлтийн арга хэмжээний үеэр iPhone 14-ийг танилцуулахаар бэлдэж байгаа бөгөөд 9-р сарын 16-наас эхлэн худалдаанд гарахаар болжээ. Энгийн iPho

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх маргааныг Цэц хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхээр товложээ

Төрийн дээд одон медалиар шагнав

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын дэмжих сар “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд салбартаа үр бүтээл, амжилттай ажилласан эрүүл мэндийн салбарын ажилтнууд