loader
Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдрууд тавьжээ

Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдрууд тавьжээ

Хан-Уул дүүргийн алслагдсан бүсийн гэр хорооллын уруу зам, нийтийн эзэмшлийн зам талбайн халтиргаа ихтэй өгсүүр болон уруу авто замуудад яаралтай үед ашиглах давсны авдрыг тавьжээ.

Тодруулбал, 10 байршилд буюу өгсүүр зам талбайд нийт 20 ширхэг давсны авдрыг байрлуулж, гурван тонн орчим давсаар дүүргэсэн байна.

 
 

Үүнээс гадна давс, бодис цацдаг тусгай зориулалтын автомашинаар зам талбайн сүүдэрлэг болон машины яндангийн уснаас үүссэн мөс ихээр тогтсон халтиргаа ихтэй хэсгүүдэд хэсэгчлэн давс цацаж байгаа аж.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ОХУ-тай хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өчигдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх Алексей Викторович Алехин

Элчин сайд Филип Малон, морин спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг Олимпик хауст хүлээн авч уулзан, хоёр орны спортын

“Эрдэнэс тавантолгой” ХК 32 мянган тонн хатуу коксжих нүүрсийг дуудлага худалдаагаар арилжлаа

Засгийн газрын тогтоолоор баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32 мянган тонн хатуу коксжих нүүрсийг дуудлага худалдаагаар арилжлаа.