loader
МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГИЙН ТООГ НЭМНЭ

МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГИЙН ТООГ НЭМНЭ

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Монгол, Вьетнам хоорондын шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцан сурталчилгааг идэвхжүүлж, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах зэргээр аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн уулзалтаар НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны гуравдугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг гардуулан өгчээ.

Өндөр хэмжээний уг уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцох ба бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтыг нэгтгэж, энэ чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм гэж Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ГОО ЗҮЙ алдагдахад ЁС ЗҮЙ аль эрт хөндөгдсөн байх болно

Р.ЭмүжинЭээ сахиус минь гэж, манайхан чинь ойрдоо огцом гэгээрээд, орой өглөөгүй афоризмаар хэрэлдэж байдаг боллоо. “Хошигнол бол доромжлол биш” гээд түрүү долоо хоногт цээжилж амжаагүй байтал “Шүүмжл

Нийтийн тээврийн цахим шинэчлэлтийг хийхээр төлөвлөж гэрээ хэлэлцлийн шатандаа явж байна

“Улаанбаатар смарт карт” ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай төсөл хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулж, 2015 оны долдугаар сарын 24-нөөс эхлэн албан ёсоор “U m

МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САНААЧИЛСАН ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын хүрээнд ашигт малтмал, уул уурхайн салбарыг зохистойгоор хөгжүүлэх, үр өгөөжтэй, хүртээмжтэй