БНХАУ дахь цар тахлын нөхцөл байдал дэгдэлт эхэлсэн цагаас хойш нууцлаг байсан билээ. Гэхдээ хилээ хаасан байсан учраас энэ нь бусад улсуудад төдий л нөлөөлөлгүй өнөөдрийг хүрсэн юм. Тэгвэл тус улс энэ сарын 8-наас хилээ нээж, иргэдээ гадагш нь зорчуулах болсноор цар тахлын нөхцөл байдал нь олон улсад хамаатай асуудал болж хувирч байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас БНХАУ-д хандаж, цар тахлын нөхцөл байдлтай холбоотой мэдээллээ илүү ил тод, түргэн шуурхай болгохыг шаарджээ.

Энэ нь БНХАУ-д өөрсдөд нь ч тустай гэж байгууллагын тэргүүн Теодор Аданом Гебрейесус мэдэгдсэн байна.
ДЭМБ цар тахалтай тэмцэх асуудлаар гарсан бүх ахиц дэвшлийг цуглуулан боловсруулаад зөвлөмж болгон бусдадаа түгээх замаар амжилтад хүрсэн. БНХАУ-ын тухайд, омикрон хувилбарын хоёр дэд хувилбар хурдацтай тархсан болох нь мэдэгдэж байгаа. Гэсэн ч хүндээр өвчилсөн тохиолдлуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байгааг тэрбээр онцолжээ. Энэ нь бусад улсын аюулгүй байдалтай ч холбоотой асуудал тул зарим нь БНХАУ-ын иргэдэд хилээ хааж буй.
Асуудлыг нааштай шийдэх ганц зам нь мэдээллээ ил тод болгож, хамтдаа тэмцэх явдал болохыг Т.Гебрейесус мэдэгдэлдээ онцолжээ.
















Сэтгэгдэл үлдээх