loader
Энэ онд 4,860 гарааш 378 хашаа буулгажээ

Энэ онд 4,860 гарааш 378 хашаа буулгажээ

Энэ онд зөвшөөрөлгүй 4,860 гарааш, 378 хашааг буулгажээ.

Гарааш чөлөөлөх ажил 93 хувьтай буюу энэ хүрээнд 81,396 ам метр талбай чөлөөлж, 21,361 ам метрт явган зам, 27,704 ам метрт авто зам, 18,866 ам метрт ногоон байгууламж гээд нийт 71,384 ам метр талбайд бүтээн байгуулалт хийсэн байна. Харин 354 байршилд 17.7 км хашаа чөлөөлжээ.

Түүнчлэн 757 машины авто зогсоол, 105 тоглоомын талбай, 401 гэрэлтүүлэг хийсэн бөгөөд 37 байршилд тохижилт хийх ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгааг холбогдох албаныхан мэдээллээ.

Орон сууцны бодлого, төлөвлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын тухайд энэ онд дахин төлөвлөлтийн хүрээнд 4,500 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэ талаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү "Урьдчилсан байдлаар 5,680 айлын орон сууц ашиглалтад орохоор байгаа. Энэ хүрээнд 259 нэгж талбар чөлөөлж, 388 яндан буусан гэсэн үг.

2023 онд 4,800 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ онд ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Стрептококкийн халдвараас үүдэлтэй зүрхний хэрэх өвчнөөс сэргийлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэнэ

Өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Энэ онд Монгол дахь НҮБ

Морин хуурын чуулгынхан Монгол Улсын Соёл элч боллоо

Морин хуурын чуулгыг Монгол Улсын Соёлын элчээр томилж, гэрчилгээг гардуулан өгчээ.

"iPhone 15 утас"-ыг өөр шинэ дэвшилтийн хамт танилцуулж магадгүй

Технологийн шинжээч Мин Чи Куогийн мэдээлснээр Apple-ийн Mixed Reality төхөөрөмжийг сэлбэг нийлүүлэлт болон программ хангамжийн асуудлаас болж ирэх намар танилцуулах магадлал өндөр байна.Бэлтгэн нийлү