Шивээс хийх ажлын сайхан болоод хэцүү тал нь юу байх вэ?
Хамгийн гол нь миний өөрийн сонирхол учраас тэр нь сайхандаа. Хэцүү тал нь зарим үед нь ааш аяг нь олдохгүй хүмүүс байдаг.
Жишээ нь хааяа гэрт нь очиж шивээс хийх үе гарахад согтуу угтдаг ч гэдэг юмуу эсвэл нэг хүн шивээс хийлгэх гэхэд олуулаа орж ирээд анхаарал сарниулах зүйлс тохиолддог. Шивээс бол арьсан дээрх урлаг шүү дээ.
Тиймээс
яарахгүй тайван урлах хэрэгтэй.Гэтэл үйлчүүлэгч согтуу хөлчүү байхад тайван
байдал алдагдаад гараас олигтой юм гарахгүй хэцүү л дээ.
Гадны орнуудтай харьцуулахад манайд энэ чиглэл хэр ахицтай явж байна?
Дэлхийд бол мэдээж хөгжил хурдацтай.Манайд бол 2001 оноос шивээсний газрууд бий болсон.
Жишээ нь АНУ-ын шивээсний газруудаар ороход манайхаар бол үсчний газрууд шиг 5-6 шивээсчин,10-н шивээсчин бүр 30-н шивээсчин ажиллаад арын өрөөнд нь VIP-буюу өндөр зэрэглэлийн чадварлаг нэг шивээсчин сууж байдаг.
Үүднээсээ эхлүүлээд цаашаагаа явах тусам үнэ нь нэмэгддэг тогтолцоотой байгаа юм.
Монголд шивээсний хэмжээ ажиллагаа энэ тэрээсээ шалтгаалаад үнээ
тохирдог бол гадны өндөр хөгжилтэй орнуудад цагийн,минутын гээд үнэлгээ өндөр
явагддаг. Манайд бол ихэнхдээ л ганц ганцаараа л сууж байна даа.
Үндэсний гэх хэв маягийг
агуулгадаа шингээж өгсөн шивээсүүдийн талаар?
2009 онд Монголд хамгийн анхны шивээсний фестивал болж байсан.Тэр үеэс л үндэсний гэх хэв маягийг хүмүүс сонирхож эхэлсэн.
Монгол шивээсчдийн хувьд үндэсний гэх хээ угалз,босоо бичиг ч юмуу энэ талаа бариад хөгжүүлээд явбал илүү өвөрмөц бас олонд танигдаж эхлэх байхаа.Манай залуучууд ч гэсэн энэ талын шивээсийг хийлгэх дуртай байдаг.
Харин шивээсчид өөрсдөө энэ талынхаа зүйлийг илүү их судалж, шинжилж, давтаж сайжрах хэрэгтэй.
Ер нь Монгол зургийг зураад эзэмшчихсэн хүн бол бусад бүхий л гар урлалын зүйлийг хийчих нь дээ гэж боддог. Бас шивээс чинь хоёр төрөлд хуваагдана.
Эхнийх нь яг өөрийнхөө амьны гэх зүйлээ биен дээрээ авч үлдэх эсвэл
зүгээр гангараа буюу хэв маягийн үүднээс гэж. Энэ бас бодох ёстой зүйлийн нэг.
Шивээсний үүсэл хөгжлийн үерүү очих боломж гарвал өөртөө юуг нь илүү
суулгаж, мэдэж авах уу?
Маори омгийн үед л очмоор байдаг. Шивээсийг Мояачуудаас үүсэлтэй гэж үздэг.Тэгэхээр анх яаж үүссэн бэ? ямар утга санааг жинхэнэ утгаараа агуулж байсан бэ? гэдэг ч юмуу тэр талыг нь л илүү мэдмээр байдаг.
Хүмүүсийн амнаас олон л төрлийн зүйл сонсож байсан гэхдээ өөрөө аливаа
зүйлийг яг бодотоор нь харж мэдэрч байх нь л чухал.
Их хотод энэ салбар дээр ямар үйл ажиллагаа дутагдаж байна?
Би гадны хэд хэдэн шивээсний фестивал руу очиж байхад миний төсөөлж байсан шиг гоё болж байгаагүй.
Цахим орчинд харж байсан чанартай шивээстэй охид залуус олноор цуглардаггүй юм билээ.Тийм болохоор ийм наадмыг л утга төгөлдөр найруулж зохион байгуулахыг мөрөөддөг дөө.
Үүнийг бол өөрөө маш сайн байж гэмээнэ хийх алхам. Тиймээс би хичээж байна
даа.
Дуртай зүйлээ ажил болгоод түүнийхээ үр шимийг хүртээд явах нэг төрлийн
амьдралын таашаал байхдаа?
Гэр бүл нь аз жаргалтай мөртлөө
өөрийнхөө дотоодод уй гунигтай эсвэл ял үүрч байгаа юм шиг амьдарч яваа хүмүүс байна.Эсвэл дуртай ажлаа
хийж яваа мөртлөө хариад хүлээх хүнгүй ганцаараа хүмүүс ч байна.Тэгэхээр аль
аль нь хоршин оршиж байвал таашаал байх даа.Зарим хүмүүс магадгүй дуртай зүйлээ
хараахан олж чадаагүй ч явж байдаг.Дуртай зүйлээ хийлээ гэхэд мөнгө олж
чадахгүй олон залуус Солонгос улсаас эхлүүлээд
гадны орнуудруу явж байна даа.
Хааяа даа юу хямрааж байх юм?
Хэхэ...миний хувьд нутаг ус, аав ээж ч гэдэг юмуу тиймэрхүү төрлийн дуунууд хямраагаад байдаг талтай.
Өөрийгөө чамлаад би аав ээжийгээ олигтой баярлуулж чадаагүй гэсэн бодол орж ирээд хэцүү байдаг. Тэгээд л шууд тийм дууг таслаад метал урсгалын хөгжмөө тавьдаг даа. Хөгжим тэр чигээрээ л гайхамшиг юм.
Ер нь найзуудтайгаа суухдаа шивээснээс илүү
хөгжмийн талаар л их ярилцдаг юм байна. Хааяа даа уран зураг ярина. Ярианы сэдэв
заримдаа амьдралаас таслах хөшүүрэг болдог.
Ажлынхаа арга барилаас хуваалцаач сонирхолтой санагдаж байна?
Би цаганд ер яарч баригддаггүй. Өнөөдөр нэг хүн маргааш шивээс хийлгье гэхэд тэр өдөр нь би сэтгэл санаа тиймхэн байвал хийдэггүй.
Нэг шивээс хийж байхад дараагийн хүн орж ирээд шивээс хийлгье гэвэл авдаггүй. Яагаад гэхээр яарч хийгээд онцгүй шивээс гаргачих гээд байдаг аюултай. Өмнө нь бол би тийм байсан мөнгөө бодоод ч гэдэг юмуу.
Одоо
бол больсон доо.
Уран зураг бол өөрийн тань хийж байгаа ажилтай агаар нэг зүйл.Ойрд ер нь
уран зургийн галлерей орж мэдрэмжээ хөглөв үү?
Хамгийн ойлгомжгүй зургийг хараад л ухаж бодоод гаргалгааг нь олох гэж хичээгээд эхэлдэг. Тэр нь хөглөлт юм болов уу даа. Тэрнээс биш Реалист маягийн байгалийн натур зургуудыг бол нэг их ширтээд зогсоод байдаггүй. Хүүхэд байхдаа бол яаж ингэж зурдаг байнаа гэж мөн их гайхдаг байж билээ.
Би өөрөө өөртөө л үнэн болоод шудрага хандахыг бодож явдаг. Энэ нь өөрөө бас нэг төрлийн урлаг гэж сэтгэдэг. Яг одоо би чамтай ярьж байхдаа аль
болох үнэн байхыг л хичээж байна. Энэ бас нэг төрлийн урлаг.
Богино ярилцлагын төгсгөлийг богино өгүүлбэрээр төгсгөвөл?
Өөрөө өөртөө сэтгэл хангалуун
байх юм бол амьдрал сайхан.Жаргалд хэмжээ хязгаар оргил гэж байхгүй шүү
дээ. Араас нь дэндүү их хөөцөлдөөд нэмэргүй дээ.
Сэтгүүлч
А.Алтанхүү

















1 сэтгэгдэл
Hello World! https://m5edhn.com?hs=681ca72f06df538208a1eeba288340d9& - x01mp3rx0z@mailto.plus
ktetnb