loader
Энэ долоо хоногт ихэнх нутгаар цас орно

Энэ долоо хоногт ихэнх нутгаар цас орно

 2023 оны 01-р сарын 01-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -29...-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -19...-24 градус, бусад нутгаар -24...-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор -26...-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -27...-29 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -35...-37 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -34...-36 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.

2023 оны 01 дүгээр сарын 03-наас 01 дүгээр сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     3-нд говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи 4, 5, 6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Чингис хаан судлал"-ын олон улсын холбоог байгууллаа

Монгол Улсыг нэгтгэн байгуулж, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, аугаа эзэнт гүрнийг цогцлоосон Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой тохиож байна. Түүхийн хоёр дахь мянганы суут хүмү

Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хүсэлтээр уулзалт хийлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүний хамт өнгөрөгч даваа гарагт Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хүсэлтээр уулзалт хийж, талууд

Европын жүдогийн холбооны тэргүүн Монголд айлчилна

Австрийн Вена хотод Европын жүдо бөхийн холбооны ээлжит бус чуулган хуралдлаа.Хоёрдугаар сард ОХУ, Украины дайн эхэлсний дараа тус холбоог тэргүүлж байсан ОХУ-ын иргэн Сергей Соловейчик ажлаа өгсөн. Т