loader
71 жилийн дараа буюу 90 насандаа Их сургууль ТӨГСЖЭЭ

71 жилийн дараа буюу 90 насандаа Их сургууль ТӨГСЖЭЭ

Нэгэн эмэгтэй их сургуульд анх элссэнээсээ хойш 71 жилийн дараа буюу саяхан 90 насандаа дипломоо гардан авчээ.

Хожмоо Жойс Виола Кейн хэмээх овогтой болсон Жойс ДеФау 1951 онд Хойд Иллинойсын Их сургуулийн нэгдүгээр курсэд элсэн орохдоо эдийн засагч мэргэжлээр төгсөх төлөвлөгөөтэй элсжээ.



Гэвч түүний зүрх сэтгэлийг эзэмдсэн нэгэн онцгой хүнтэй сүмд таарснаар төлөвлөгөө нь өөрчлөгджээ. "Би жил хагас сургуульд сурсан ч түүнтэйгээ тааралдсаны дараа явахаар шийдсэн” гэжээ. Тэрбээр нөхрөө дагаж явах шийдвэр гаргаснаас хойш гэр бүл нь өнөр өтгөн болж, өдгөө 17 ач, 24 гучтай болжээ.

Тэрбээр "Би сургуулиа төгсөөгүйдээ бухимдаж эхлэхэд хүүхдүүд маань намайг буцаж сурч эхлэхийг ятгасан. Тэгээд би өмнө нь 1950-аад онд суралцаж байсан талаар ярьж сургууль руу залгахад тэд үнэхээр гайхсан. Би анх удаа өөрийн гэсэн зөөврийн компьютертой болж хүүхдүүд маань надад хэрхэн ашиглахыг зааж өгсөн” гэжээ.



2020 онд цар тахал гарахад тэр компьютер хэрэглэж сурсандаа талархаж байсан гэв.

Бакалаврын ерөнхий судлалын захирал Жуди Сантакатерина "Тэр маш сайн хувийн зохион байгуулалттай, дэг журамтай. Бусад залууст үлгэр жишээ оюутан байсан. Түүнд сурах авьяасаас гадна бусдад зааж сургах ч чадвар бий” гэжээ.

Үргэлжлүүлэн суралцсанаас гурван жилийн дараа тэр төгсөлтийн хувцас, малгайгаа өмсөөд дипломоо гардан авчээ. "Эхэлсэн зүйлээ дуусгах сайхан байна. Надтай  төстэй нөхцөл байдалд байгаа хүмүүст зөвлөхөд "Бүү бууж өг. Хааяа хэцүү зүйлс тулгардгийг би мэднэ. Гэхдээ амьдралд сайн, муу зүйлс холилдож байдаг шүү дээ" гэж хэлмээр байна” хэмээжээ.

Эх сурвалж: CNN

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт 19 хэм дулаан, бороо орно

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын сав газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Малчид, иргэд, аялагч, тээвэрчдийг б

Марафонч Б.Сэр-Од 26 дугаар, Ц.Бямбажав 42 дугаар байрт шалгарлаа

"Орегон-2022" Хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд Монголын 3 тамирчин оролцож, гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:11:39 амжилтаар 26 дугаар байр, ОУХМ Ц.Бямбажав 2:14:44 амжилтаа

Коронавирусийн халдвартай нэг хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт ПГУ шинжилгээгээр коронавирусийн 349 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 189 хүнээс халдвар илэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдлын тоо 956,553 боллоо.Сүүли