loader
Англи улсад "Тамхичид"ын тоо доод түвшинд хүрчээ

Англи улсад "Тамхичид"ын тоо доод түвшинд хүрчээ

Их Британид тамхи татдаг хүмүүсийн тоо өнгөрсөн онд хамгийн бага хэмжээнд хүрсэн гэж Үндэсний статистикийн хорооноос нь мэдээллээ. Тодуулбал,

  • 2021 онд 18 болон түүнээс дээш насны хүмүүсийн 13.3 орчим хувь нь тамхи татжээ. 2020 онд энэ үзүүлэлт 14.0% байсан бөгөөд 0.7 хувиар бууосан байна.
  • 2020 онд 16 ба түүнээс дээш насны хүмүүсийн 6.4 хувь нь цахилгаан тамхи татдаг байсан бол 2021 онд 7.7 хувь болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, ицахилгаан тамхины хэрэглээ нэмэгдэх тусам жинхэнэ тамхи татдаг хүмүүсийн тоо багасч буй зүй тогтол ажиглагджээ.

Их Британийн Үндэсний Статистикийн Хороо тамхины хэрэглээтэй холбоотой бүртгэлийг 2011 оноос гаргасан бөгөөд тухайн онд тус улсын нийт иргэдийн 20.2% нь тамхи татдаг гэсэн судлгаа гарч байсан аж.

ҮСХ-ийн нийгмийн халамж, эрүүл мэндийн хэлтсийн мэдээлэл, дүн шинжилгээны ажилтан Жеймс Такер судалгааны дүнтэй олбогдуулж хийсэн мэдэгдэлдээ "Тамхичдын тоо буурсан нь зарим талаараа цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой байж магадгүй. Энэ удаагийн дүн тамхидалтын (APS) тархалтыг бүртгэж эхэлсэн 2011 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт" хэмээн онцолжээ.

ҮСХ-ноос гаргасан албан ёсны мэдэгдэлд ч "Их Британи даяар тамхичдын тоо буурахад цахилгаан тамхи тэргүүтэй тамхинаас гаргах төхөөрөмжүүд "гол үүрэг" гүйцэтгэсэн" гэж дурджээ.

Тамхичдын эзлэх хувь хамгийн өндөр буюу 25.3 хувьтай гардаг дунд насны ангилалд цахилгаан тамхины хэрэглээ 15 хувь гарсан байна. тамхи огт хэрэглэж байгаагүй буюу шинээр тамхинд орогсдын дунд цахилгаан тамхи хэрэглэгчид 1.5 хувьтай байна. Энэ нь жинхэнэ тамхи хэрэглэгчид цахилгаан тамхи руу шилжих замаар тамхинаас гарч байгаа, шинэээр цахилгаан тамхинд орох магадлал маш баг гэдгийг илтгэх үзүүлэлт юм байна.

Дашрамд, Монгол Улсад тамхидалтын түвшин 2019 оны байдлаар 29,2% байв.

Эх сурвалжbbc.com

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилийн чанад дахь монголчууд түүх, соёлоо түгээн сурталчилж, эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж явах учиртай хүмүүс

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа.Ч

Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурч Б. Жаргалан: Сар шинийн өдрүүдэд дулаахан байх төлөвтэй

Ирэх сарын цаг агаарын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурч Б. Жаргалангаас тодрууллаа.-Хоёрдугаар сарын урьдчилсан төлөвөөр цаг агаар ямар байх вэ?-Нийт нутгийн дунджаар хоёрдугаар сары

Л.Оюун-Эрдэнэ: Нийгмийн түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан "Нийгмийн шинэ гэрээ хэлэлцээр" хэлэлцүүлэгт оролцож, "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцууллаа.