loader
51 жилийн өмнө сураггүй алга болсон охиноо ДНХ-ны тусламжтайгаар олжээ

51 жилийн өмнө сураггүй алга болсон охиноо ДНХ-ны тусламжтайгаар олжээ

Бяцхан охин байхдаа хулгайлагдсанаас хойш 51 жилийн дараа  ДНХ нь таарч гэр бүлийнхэн нь олж уулзжээ.

Техас мужийн Форт Уорт хотын нэгэн гэр бүл ДНХ-ийн шинжилгээний тусламжтайгаар 51 жилийн өмнө буюу нялх байхдаа хулгайлагдсан охинтойгоо уулзжээ.

1971 онд Мелисса Хайсмитыг ой 10 сартай байхад түүний хүүхэд асрагч эмэгтэй хулгайлж байжээ.

Мелани нэрээр өссөн Хайсмит амьдралынхаа ихэнх хугацааг Форт Уортод өнгөрөөсөн бөгөөд сураггүй алга болсон гэдгээ хэзээ ч мэдээгүй гэж CNN-д ярьжээ. Тэрбээр гэр бүлийнхэн нь фэйсбүүкээр дамжуулан түүнтэй холбогдох хүртэл түүнийг хайж байгаа талаар огт мэдээгүй байна. Эхэндээ тэр зурвасыг нь луйвардах оролдлого гэж бодсон гэжээ.

Тэрбээр "Аав минь над руу мессенжерээр "Би охиноо 51 жил хайж байна" гэж хэлж яриагаа эхлүүлсэн. Тэгэхэд нь би намайг өсгөсөн хүнээс би "Надад хэлэх зүйл байна уу?" гэхэд тэр надад бяцхан Мелисса байх үеийн үнэнийг хэлж энэ бүхэн бодитой болсон" гэж Хайсмит ярьжээ.

Хайсмитийн эцэг эх анх удаа түүнтэй дахин уулзаж, албан ёсны ДНХ-ийн шинжилгээ хийлгэхэд охин нь мөн болох нь батлагджээ.

"Бид хоёр түүний зургуудыг хараад, түүний мэнгэ, төрсөн өдөр нь Мелиссатай маш ойрхон гэдгийг ч мэдээд энэ бол яах аргагүй БИДНИЙ ОХИН мөн гэж ямар ч эргэлзээгүй бодсон" хэмээн гэр бүлийнхэн нь фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Сураггүй алга болсон хүмүүсийн үндэсний системээс Хайсмитийн хэргийн талаарх танилцуулгад алга болсон хүүхдийн нурууны дээд хэсэгт мэнгэ байсан гэж тэмдэглэсэн нь Меланигийнхтай таарч байгаа аж. Уг тайланд мөн хүүхэд асрагчийн зураг, Мелиссагийн багын зургууд багтсан байна.


Түүний ээж Алта Апантенко "Би үүнд итгэж чадаагүй байсан. Би түүнийг дахиж хэзээ ч харахгүй гэж бодсон" хэмээн нулимс дуслуулан ярьжээ.

Мелиссагийн 18 насны төрсөн өдрөөс хойш 20 жилийн дараа эрүүгийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч цагдаагийн газар "51 жилийн өмнө болсон Мелиссаг хулгайлсантай холбоотой бүх мэдээллийг илрүүлэхийн тулд мөрдөн байцаалтыг дахин сэргээж, үргэлжлүүлнэ" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийгмийн даатгалын санд X сард 2.8 их наядын орлого орж, 2.7 их наядыг зарцуулжээ

ХНХЯ-ны харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2022 оны аравдугаар сарын Нийгмийн даатгалын сангийн санхүүжилтийн зарцуулалтын статистик мэдээллийг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 53988 ажил олгогч

“Moderna” компанийн “COVID-19”-ийн туршилтын вакцин “омикрон” хувилбарын эсрэг үйлчилж

Америкийн биотехнологийн “Moderna” компанийн “COVID-19”-ийн туршилтын вакцин “омикрон” хувилбарын халдварлах чадвар өндөр “BA.4”, “BA.5” дэд хувилбарын эсрэг үйлчилж байгаа талаар тус компани лхагва г

Ипотекийн зээлийн 8% гэсэн тоогоор хөөцөлдөх шаардлагагүй

2023 он гарснаар цар тахлын тухай хуулийн хугацаа дуусгавар болж, нийт ипотекийн зээлтэй иргэдийн 80 орчим хувь нь хоёр жил найман сарын дараа шинэ оны 1-р сараас зээлээ төлж эхэллээ.Ипотекийн зээлийн